“Inception” (2010) киноны тойм

0
250

ЛОГЛАЙН: Зүүд хуваалцах технологийг ашиглан томоохон корпорацуудын нууц мэдээллийг хулгайлж авдаг сэргэлэн залуу нэгэн компанийн гүйцэтгэх захирлын оюун санаанд урвуу бодол суулгах хүндхэн үүрэг даалгаварыг хүлээн авч хэрэгжүүлнэ.

INCEPTION (2010) | PG-13
2 цаг 28 минут | IMDb: 8.8/10
Шинжлэх Ухааны Уран Зөгнөлт | Экшн
Адал Явдалт | Триллер

Найруулагч Кристофер Нолан эл кино бүтээлийг л хийх гэж хамгийн ихээр хүсэж мөрөөдөж явсан гэдэг. Тэр ч утгаараа кино зохиол дээрээ арав гаруй жил нухацтай ажилласан. Олон арван удаагийн хувилбарт байдал, олон зуун удаагийн засвар шинэчлэлийн үр дүнд уг бүтээл нь кино урлагт тэсрэлт хийн, дэлхийн сая сая үзэгчдийг байлдан дагуулсан билээ.

Хэдийгээр 2006 онд дэлгэцнээ гарсан Японы “ПАПРИКА” аниме кинотой ижил төсөөтэй зүйлүүд их, мөн тус бүтээлээс хэд хэдэн санааг нь хуулбарласан хэмээн яригддаг ч гэсэн “ОРШИЛ” кино нь бодит ертөнц болон далд ухамсрын ертөнц хоёрын хоорондох зааг ялгааг төгс дүрслэн харуулахын сацуу хүн төрөлхтөнд амьдрахуйн хийгээд оршихуйн маш чухал сэдэв, санааг тусган илэрхийлжээ.

Ихэнх хүмүүс уг киноны зохиолын бүтцийн агуулга, эргэлтийн цэг, төгсгөлийн сцень болон найруулагчийн хэлэх гэсэн цөм гол санааг андуу дүгнэж, төөрч будилан оюун санааны мананд автдаг ч гэсэн гүн анализ хийн үзвэл кино бүхэлдээ ямар ч логик болон учир шалтгааны алдаагүй агуу бүтээл юм!

НАЙРУУЛАГЧ: Кристофер Нолан, ПРОДЮСЕР: Эмма Томас, ЗОХИОЛЫГ БИЧСЭН: Кристофер Нолан, ДҮРҮҮДЭД: Леонардо ДиКаприо, Кэн Ватанабэ, Жозеф Гордон-Левитт, Марион Котийяр, Эллен Пейж, Том Харди, Киллиан Мёрфи, Майкл Кейн, ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ: Ханс Зиммер, ЗУРАГЛААЧ: Уолли Пфистер, ЭВЛҮҮЛЭГЧ: Ли Смит

ДИСТРИБЬЮТЕР: Уорнер Брадерс Пикчирс, ПРОДАКШН КОМПАНИ: Лежендри, Синкопи, АЛБАН ЁСНЫ НЭЭЛТ: 2010 оны 07-р сарын 16, ТӨСӨВ: $160 сая ам.доллар, АШИГ ОРЛОГО: $828.3 сая ам.доллар

Албан ёсны трэйлер:

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу