Киборг Т-Рекс динозаврын саран дээрх алхалт

0
164

Өдгөө 72 настай Японы алдарт сюрреалист уран бүтээлч Хажимэ Сораяма “СОРАЯМА: САРНЫ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН” хэмээх бүтээлээ дуусгажээ. Тэрээр уг бүтээлээ Тайландын хамгийн тансаг их дэлгүүрийн дэргэд байрлуулсан байна.

3,6 метрийн өндөр эл Тираннозавр буюу Т-Рекс үлэг гүрвэлийн баримал нь түүний хийж байсан бүтээлүүдээс хамгийн нүсэр том нь юм. Саран дээр алхаж буй Т-Рексээс гадна өөр 5 үлэг гүрвэлийг ширэнгэн ой, элсэн цөл, мөсөн хөндий, хөвд ургасан тал болон нуурын хөвөө гэх мэт таван өөр байгалийн орчинд урлажээ. Хоёр жилийн хугацааг зарцуулсан энэхүү бүтээл дээрээ Азума Макототой хамтарсан аж.

Ширэнгэн ойд алхаж буй үлэг гүрвэл:

Мөсөн хөндийд алхаж буй үлэг гүрвэл:

Хөвдтэй талд алхаж буй үлэг гүрвэл:

Элсэн цөлд алхаж буй үлэг гүрвэл:

Нуурын хөвөөн дээр алхаж буй үлэг гүрвэл:

1978 оноос хойш тасралтгүй уран бүтээлээ туурвиж яваа Хажиме Сораямагийн бүтээлүүд нь зөвхөн Японы коммершил болон арт урлагт үнэмэлэхүй хувь нэмрээ оруулж буйгаас гадна Холливүдийн кино урлаг, гудамжны арт болон урлагийн их сургуулиудад үр нөлөөгөө үзүүлж байгаа билээ.

Сораяма: “Би анх “Юрийн Галавын Цэцэрлэг” киногоор л үлэг гүрвэлүүдтэй анх танилцаж байсан бөгөөд надад яг л супер баатар мэт сэтгэгдэл төрүүлж байсан юм. Хүүхдүүд ямар нэгэн зүйлд дурлаж сонирхох үедээ, том болоод тухайн зүйлтэйгээ ямар нэгэн байдлаар холбогдох үйл хийхийг эрмэлздэг. Би энэхүү бүтээлийг туурвиж байхдаа хэзээ ч том болохгүй хүүхэд юм шиг л сэтгэж, дурлаж хийсэн. Бүтээл хийх туйлын хүнд хэцүү ч гэсэн өмнө нь хэн нэгний хийгээгүй зүйлийг бүтээсэн болохоор энэ хорвоогоос халихдаа ч сэтгэл тэнүүн, бахархалтай үхэх болно.” хэмээжээ.

Хажиме Сораяма одоо шинэ бүтээлүүд дээрээ ажиллаж байгаа бөгөөд эл бүтээл нь дэлхийн 20 гаруй оронд урлагдах ботаникийн баримал төслүүд юм байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу