Найруулагч Кристофер Ноланы “TENET” киноны албан ёсны трэйлер цацагдлаа

0
132

Warner Bros кино компани өнөөдөр Кристофер Нолан найруулагчийн арван нэгдэх уран бүтээл “Tenet” экшн, драма, триллер төрлийн киноны албан ёсны трэйлерийг цацлаа. Энэхүү трэйлерт гол дүрийн жүжигчин Жон Дэвид Вашингтон голлох байр суурийг эзэлсэн байна.

Мөн шинэ трэйлертэй зэрэгцэн цоо шинэхэн зурагт хуудас үзэгчдийн хүртээлд гарчээ. Долоон улсад дамнаж зураг авалт хийгдсэн энэхүү олон улсын тагнуулын үйл ажиллагаатай триллер бүтээлд Жон Дэвид Вашингтоноос гадна жүжигчин Роберт Паттинсон, Элизабет Дебики, Димпл Кападия, Аарон Тейлор-Жонсон, Майкл Кейн болон Кеннет Брана нар тогложээ.

Кристофер Нолан уг бүтээлээ өмнөх бүтээлүүдийн адил IMAX болон 70мм-ийн кино камераар хослуулан авсан юм байна. Тус бүтээл ирэх 2020 оны 07-р сарын 17-нд албан ёсны нээлтээ хийнэ.

Трэйлер:

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу