Тэнгэр баганадсан “Raffles City Chongqing T4N” цамхаг

0
125

Хятадын Чунчин хотын Юйчжун дүүрэгт “Raffles City Chongqing T4N” хэмээх тэнгэр баганадсан гайхалтай цогцолбор цамхаг сүндэрлэжээ. Энэхүү цамхагийн хооронд “The Crystal” хэмээх 300 метрийн урттай skybridge бий. Энэ нь Kingdom Center-ийн ард буюу дэлхийд хамгийн урт хоёрдахь skybridge юм.

Уг цамхаг нь Хятад улсад баригдсан хамгийн өндөр төсөвтэй барилга бөгөөд нийт $4.8 тэрбум ам.долларын өртгөөр босжээ. Израиль-Канад гаралтай архитектор Моше Сафдигийн зураг төслийн дагуу “Сафди Уран Барилгын Групп” эл цамхагийг нийт 6 жилийн хугацаанд бүтээж дуусгасан юм байна.

Эл “The Crystal” гүүр нь бүрэн болор шилэн танкаар бүтээгдсэн бөгөөд хуучин дарвуулт хөлөг онгоцноос сэдэл санаа аван бүтээгдсэн юм гэнэ. Мөн бусад тэнгэрийн гүүрэн барилгуудаас хэд хэдэн зүйлээрээ илүү гайхалтай, илүү олон цамхагтай холбогдож буйгаараа онцлогтой аж. Үүнийг барьж босгохын тулд үнэхээр ярвигтай байсан талаар Моше Сафди дурдсан.

Дотор орчны зураглал

Цамхагийн гадна талбайн орчин

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу