Vans-ын хулгана жилийн анхны сникер коллекци

0
140

Спорт, тэр дундаа скэйтбоурд, сурфинг болон BMX-ийн чухал инфлюенсер төлөөлөгч брэнд болох Vans хулгана жилийн хамгийн анхны коллекци болох Era Lacey, Sk8-Hi, Comfycush Slip-Skool хэмээх гурван сникерийг танилцууллаа. Коллекци энэ сарын 31-нд албан ёсоор худалдаанд гарна.

Sk8-Hi загварын сникер

Era Lacey загварын сникер

Comfycush Slip-Skool загварын сникер

Vans энэ удаагийн сникер коллекци дээрээ Хятадын уран бүтээлч Бээжин болон Лос Анжелест төвтэй Зао Заотай хамтран ажилласан юм. Сникер тус бүр гудамжний хийгээд хотын өнгө төрх, элементүүдийг агуулжээ.

Коллекцийн эхний загвар болох Era Lacey нь монотон илгэн материаллаар хийгдсэн бөгөөд сникерийн өсгийн талдаа хулганы нүх мэт загварыг шингээж өгсөн. Харин хорёдахь загвар Sk8-Hi нь газар доорхи туннелийн сүлжээ мэт хийгдсэн бол гуравдахь загвар Comfycush Slip-Skool нь нэвт гэрэлтсэн давхаргын доор сүлжилдсэн график агуулгатай бүтсэн байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу