“Pulp Fiction” (1994) киноны тойм

0
284

ЛОГЛАЙН: Хөлсний хоёр алуурчин, боксчин, гангстерийн эхнэр болон хоолны газар дээрэмдэх гэж буй хосын хоорондох сүлжилдэн мушгиралдсан амьдрал, тэдгээрийн дунд өрнөх хэрцгий явдлуудыг хүүрнэх дөрвөн түүх.

PULP FICTION (1994) | R
2 цаг 34 минут | 8.9/10
Гэмт Хэрэг | Драма | Триллер

1994 онд дэлгэцнээ гарч байсан “ХЯМД ЗОХИОЛ” уран бүтээлийг үзсэн үзэгчид тухайн кинонд тусгагдсан дүрүүдийн үзэл бодол, харах өнцгөөр нь өөрсдийн амьдарч буй нийгмийн үнэн бодит төрхийг тольдон харж болно. Мөн тухайн дүрүүдийн ажил мэргэжил, нийгмийн хүрээлэл болон зан храктерийн нарийн төвөгтэй байдлыг харьцуулан судлаж дүгнэвэл хүмүүний язгуур мөн чанар, түүний хувьслын учир шалтгааныг ч олж анзаарах боломжтой.

“ХЯМД ЗОХИОЛ” нь Квентин Тарантиногийн найруулсан бүтээлүүдээс хамгийн шилдэг нь гэдэгтэй маргах хүн тун цөөн биз. Шугаман бус зохиолын бүтэц, бусдаас түүвэрлэн нийлүүлсэн төгс найруулга, гол болон эсрэг дүрийн тусгал, этгээд харилцан ярианы уялдаа холбоо, хар инээдэм, метафикшн, хайпер бодит байдал гэх мэт постмодернист киноны өнгө төрх, илэрхийлэмжийг агуулсан энэхүү уран бүтээл нь үндсэндээ Америкийн нихилизм буюу үгүйсгэх үзлийн тухай өгүүлсэн юм.

НАЙРУУЛАГЧ: Квентин Тарантино, ПРОДЮСЕР: Лоренс Бендер, ЗОХИОЛЫГ БИЧСЭН: Квентин Тарантино, ДҮРҮҮДЭД: Жон Траволта, Сэмюэл Л. Жэксон, Ума Турман, Харви Кейтель, Тим Рот, Брюс Уиллис, Винг Рэймс, Кристофер Уокен, Стив Бушеми, ЗУРАГЛААЧ: Анджей Секула, ЭВЛҮҮЛЭГЧ: Салли Менке

ДИСТРИБЬЮТЕР: Мирамакс Фильмс, ПРОДАКШН КОМПАНИ: Бэнд Апарт, Жерси Фильмс, АЛБАН ЁСНЫ НЭЭЛТ: 1994 оны 10-р сарын 14, ТӨСӨВ: $8-8.5 сая ам.доллар, АШИГ ОРЛОГО: $213.9 сая ам.доллар

Албан ёсны трэйлер:

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу