“Nocturnal Animals” (2016) киноны тойм

0
230

ЛОГЛАЙН: Баян чинээлэг арт галлерейн эзэн бүсгүй хуучин нөхрийнхөө бичсэн романд ангуу члагдан гүн уусан нэвчих бөгөөд тэрхүү романы ха ргис хэ рцгий, сэтгэл шаналам үйл явдлын агуулга нь ө шөө ава лтын симболик түүх болохыг бүсгүй ойлгож ухаарна.

NOCTURNAL ANIMALS | R
1 цаг 56 минут | 7.5/10
Драма | Триллер

Остин Райтийн 1993 онд бичсэн “ТОНИ, СУСАН ХОЁР” романаас сэдэвлэн бүтээсэн энэхүү нео-нуар, сэтгэлзүйн триллер, драма жанрын кино нь зохиол доторхи зохиол өгүүлэмжийн хэлбэрийг ашиглан гурвалсан үйл явдлын чиг шугамыг уран нарийн дүрсэлсэн 2016 оны онцлох кинонуудын нэг.

Тухайн өгүүлэмжийн хэлбэр нь уран зохиол болон кино урлагт ашиглагдаад урт удаан хугацааг туулсан бөгөөд гол дүрийн баатрын дотоод сэтгэлийн зө рчил тэ мцлийг илэрхийлэхэд онцгойлон ач холбогдол өгдөг юм.

Киноны үйл явдлын агуулгын бодит амьдрал дээр өрнөж буй өнгөрсөн ба одоо цагийн харуу сал, шана лал болон зохиол дотор өрнөж буй өнгөрсөн цагийн халаг лал, зов лонгийн давтагдсан илэрхийлэмжийн уялдаа холбоог зураглалын найруулгаар маш сайн тодотгон харуулсан.

Жүжигчид хоорондын динамик тоглолтын гүйцэтгэл, найруулгын болон зураг авалтын төгс нийлэмж, зохиолын бүтцийн эр чимт хэмнэл, дан ганц болон хоёрдмол утгын тэнцвэрт байдал, сул дорой байдал болон ө шөө ава лтын үндсэн сэдэв, урлагийн бүтээлүүдээр дамжуулан хэлсэн метафор санаанууд нь үзэгчдийн болон шүүм жлэгчдийн анхаарлыг ихэд татжээ.

НАЙРУУЛАГЧ: Том Форд, ПРОДЮСЕР: Роберт Салерно, Том Форд, ЗОХИОЛЫГ БИЧСЭН: Том Форд, ДҮРҮҮДЭД: Эми Адамс, Жейк Жилленхол, Майкл Шеннон, Аарон Тейлор Жонсон, Айла Фишер, Арми Хаммер, Лора Линни, Андреа Райсборо, Элли Бамбер, Карл Глусман, ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ: Абель Коженёвский, ЗУРАГЛААЧ: Шеймас Макгарви, ЭВЛҮҮЛЭГЧ: Хоан Собел

ДИСТРИБЬЮТЕР: Фокус Фьючерс, ПРОДАКШН КОМПАНИ: Фэйд тү Блак, АЛБАН ЁСНЫ НЭЭЛТ: 2016 оны 11-р сарын 18, ТӨСӨВ: $22.5 сая ам.доллар, АШИГ ОРЛОГО: $32.4 сая ам.доллар

Албан ёсны трэйлер:

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу