Дэлхийн хамгийн аюултай, үхэлд хүргэх 10 аалз

0
585

Дэлхий дээр нийт 50,000 гаруй төрлийн аалз байдаг бөгөөд 380 сая жилийн өмнө үүссэн гэж үздэг. Ихэнх төрлийн аалз нь ямар нэгэн хор хөнөөлгүй боловч зарим нэгэн нь маш аюултай. Таныг үхлийн аюулд хүргэхэд тэдний том байна уу, жижиг байна уу гэдэг нь огт хамаагүй. Ингээд дэлхийн хамгийн аюултай, хор хөнөөлтэй, үхэлд хүргэхүйц аймшигт 10 аалзтай танилцая.

10. Тарантула аалз

1000 гаруй төрөл зүйл нь бүртгэгдээд буй энэхүү Тарантула аалз нь Америк, Мексик, Төв болон Өмнөд Америк, Япон, Австрали, Испани, Итали, Португал болон Турк улсуудаар өргөн тархсан. Исгэрдэг Тарантула ч хэмээн нэрлэгддэг. Дунджаар 85-170 грамм жинтэй, 8-30 см урттай Тарантула аалзны хүнд халдаах үхлийн хор аюул нь тийм ч айхтар биш ч гэсэн, маш хүнд өвдөлт, тавгүй байдлыг авчирдаг.

Хэрэв түүний 1 см урттай соёонд нь хазуулсан тохиолдолд тухайн биеийн хэсэг орчим маш хөндүүртэй болж, хавдана. Хамгийн багадаа 6-8 цагийн турш бөөлжиж огих болно. Шөнө унтаж ч чадахааргүйгээр янгинаж өвдөнө. Мөн түүнд хазуулсан нохой 30 минутын дотор л үхэж байсан удаатай.

9. Шар уутат аалз

Зүүн Европ, Япон, Өмнөд Африк, Энэтхэг болон Австралийн нутаг дэвсгэрээр өргөн тархсан энэхүү шар уутат аалзны хоронд цитотоксин агуулагддаг бөгөөд хүний биеийн эд эсийг үхүүлдэг. Хазуулсан даруйдаа үхэхгүй боловч эд эс үхжиж, улмаар биеийн дархлаа муудаж олон төрлийн өвчин тусах аюултай.

Тэд бензиний үнэрт маш ихээр татагддаг бөгөөд олон тооны машины канистрын хөндийд тороо нэхэж, улмаар үүнээс болж бөглөрөл үүсч, түлшний савнаас түлшний урсгалыг алдагдаж, галын аюулд хүргэж байсан. Өөрийн орон гэр, үр төлөө айхтар хамгаалдаг уг түрэмгий аалз 3-15 мм-ийн хэмжээтэй бөгөөд нийт 212 төрөл зүйл бүртгэгдээд байгаа юм байна.

8. Даяанч хүрэн аалз

Энэхүү аалз нь хүн төрөлхтөний хувьд хамгийн айдас төрүүлэм, хөнөөлтэй аалзны нэг юм. Даяанч хүрэн аалзны хазалт нь тухайн үедээ ямар нэгэн өвчин хөндүүр мэдрэгддэггүй. Гэвч хожим түүний хазалтын хор уршиг нь эд эсийн үхжил болон  гемолиз буюу улаан цусны эсийн дутагдалд хүргэдэг юм. Төв болон Хойд Америкаар тархсан уг аалзанд хазуулаад эмчилгээ хийлгүүлээгүй тохиолд тухайн хүний арьсны ихэнх хэсэг ямар ч мэдээгүй болдог байна.

7. Улаан нуруут аалз

Улаан нуруут аалз нь Австрали, Зүүн Өмнөд Ази болон Шинэ Зеланд улсуудаар өргөн тархсан. Түүнийг бас өөрөөр Австралийн бэлэвсэн аалз ч гэж нэрлэдэг. Хэрвээ энэхүү аалз бүрэн хороо гаргах юм бол хүнийг үхэлд хүргэх аюултай. Аз болоход тэд хамгийн чухал хороо бусад араатан амьтдын эсрэг гаргахын тулд хадгалан үлдээдэг юм байна. 1956 оноос өмнө, улаан нуруут аалзанд хазуулж үхсэн хүмүүс маш элбэг байсан бөгөөд тухайн онд хорын эсрэг эмийн жорыг албан ёсоор гаргажээ. Түүнд хазуулвал, дотор муухайрах, бөөлжис цутгах, хазуулсан газрын ойр орчим хавдах болон бие махбодь сульдаж тамирддаг юм байна.

6. Хүрэн бэлэвсэн аалз

Хэрвээ тэднийг л өдөж оролдохгүй бол хэр барагтаа л хүн рүү дайрч хаздаггүй. Гэхдээ хүрэн бэлэвсэн аалзанд хазуулвал та насан туршдаа мэдрэлийн тогтолцооны өвчтэй болох аюултай. Тэрээр өөртөө нейротоксин буюу мэдрэлийн хорыг агуулж тээж явдаг. Түүний хазалт маш өвчтэй, бүр алхаар цохиулсан мэт мэдрэгддэг хэмээн хазуулсан хүмүүс дурдсан байдаг юм.

Мөн хүрэн бэлэвсэн аалзанд хазуулсан хэд хэдэн тохиолдлын хор уршиг нь нуруу нугасны саажилт болон тархины саажилтинд хүргэж байсан удаатай. Энэхүү аалз нь Өмнөд Африк, Америк, Австрали, Афганистан, Өмнөд Европ, Хятад, Япон, Тайланд, Энэтхэг, Пакистан, Кипр, Коста Рика, Уругвай, Бразил гэх мэт улсуудаар өргөн тархсан юм байна.

5. Зургаан нүдэт элсний аалз

Өмнөд Африкийн элсэн цөлд л амьдардаг эл зургаан нүдэт элсний аалз нь нийт ердөө наймхан төрөл зүйл байдаг. Түүнд хазуулсан тохиолдолд хор нь таны дотор эрхтэнгүүдийг болон эд эсүүдийг устгах аюултай. Ялангуяа, элэг болон бөөрөнд тун хор хөнөөлтэй. Уг аалзны хорыг эмчлэх эмчилгээ одоохондоо байхгүй тул үхэлд хүргэх чадвартай аалз юм.

4. Хар бэлэвсэн аалз

National Geographic энэхүү хар бэлэвсэн аалзыг Хойд Америкийн хамгийн хортой аалз хэмээн нэрлэсэн. Түүний хор нь хоржигнуурт могойноос 15 дахин илүү хортой. Хар бэлэвсэн аалзанд хазуулбал, хор нь таны судсаар дамжиж, улмаар амьсгалахад хүндрэлтэй болох, дотор муухайрах, бөөлжих, булчин шөрмөс татах болон өрц цоройн саажилт болно.

Хар бэлэвсэн аалзны хор дархлаа султай болон хөгшин эсвэл жаахан хүүхдийг бүрэн үхэлд хүргэж чадахуйц билээ. Ойролцоогоор 65 төрөл зүйл нь бүртгэгдсэн, 3-10 мм-ийн хэмжээтэй энэ аалз Төв болон Хойд Америк, Афррик, Зүүн Энэтхэгээр тархсан.

3. Чилийн даяанч аалз

Даяанч аалз дундаа хамгийн аюултай нь бөгөөд үхэлд хүргэх хортой. Түүнийг өөрөөр “булангийн аалз” хэмээн нэрийддэг. 8-40 мм-ийн хэмжээтэй, Чили улсад өргөн амьдардаг эл аалзанд хазуулбал хазуулсан хэсгийн арьсны эд эсийг үхүүлнэ.

Чилийн даяанз аалзны хор нь өөртөө дермонекротик хэмээх бодис агуулдаг бөгөөд кобра могойноос 15 дахин илүү, хүхрийн хүчлээс 10 дахин илүү хортой. Тэднийг өдөж оролдохгүй л бол хүн рүү дайрч хазах тохиолдол нь маш бага. Нийт хазуулсан тохиолдлын 4% нь үхэлд хүргэсэн юм.

2. Сиднейн туннель торон аалз

Хамгийн хортой аалз хэмээн Гиннесийн номонд хүртэл бичигдээд амжсан энэхүү Сиднейн туннель торт аалз нь зүүн Австрали, тэр дундаа Сиднейн 100 км-ийн радиус дотор ихэвчлэн амьдардаг юм. Түүний хоронд атрокотоксин агуулагддаг бөгөөд хүний мэдрэлийн системийг гэмтээдгээс гадна шүлсний шүүрэлд хүргэх, булчин чангаруулах, амьсгал давчдуулах, ухамсаргүй байдалд ортол нөлөөлдөг. 1991 онд энэ аалзны хорны эсрэг эмчилгээ гаргах хүртэл маш олон хүн амь насаа алдаж байсан бүртгэлтэй.

1. Бразилийн тэнүүлч аалз

Энэ жагсаалтын нэгдүгээр байранд дэлхий даяар хамгийн их айдаг, аюултай аалз болох Бразилийн тэнүүлч аалз орж байна. 13-15 см хэмжээтэй энэхүү аалзанд хазуулбал зүрх хүчтэй дэлсэх, дотор муухайрах, толгой эргэх дуниартах, биеийн илч дулаан алдагдах гэх мэт хүнд шинж тэмдгүүд илрэхээс гадна шууд үхэлд хүргэх аюултай. 8 төрөл зүйл л бүртгэгдээд буй уг аалз гадил жимсэнд дотор нуугдаж байгаад хоол идшээ барьж иддэг аймшигтай аалз юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу