“A Quiet Place Part II” киноны албан ёсны трэйлер гарчээ

0
119

Найруулагч Жон Красинскигийн цоо шинэ бүтээл “A Quiet Place Part II” киноны албан ёсны трэйлер цацагдлаа. Эл шинжлэх ухааны уран зөгнөлт, аймшгийн драма киноны анхны анги 2018 онд үзэгчдийн хүртээл болж байсан билээ.

Үзэгчдийн дунд асар их хүлээлт үүсгээд буй “A Quiet Place Part II” киноны гол дүрд жүжигчин Эмили Блант, Киллиан Мерфи, Джимон Хонсу, Миллисент Симмондс болон Ноа Жюп нар тоглосон юм.

2018 онд гарсан эхний анги нь ердөө $17 сая ам.долларын өртгөөр бүтэж боксоффист нийт $334 сая ам.долларын ашиг орлого олсон. “A Quiet Place Part II” ирэх 03-р сарын 20-нд нээлтээ хийнэ.

Албан ёсны трэйлер:

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу