Найруулагч Грета Гервиг мюзикл кино бүтээл дээр ажиллаж байна

0
118

Кино урлагт эмэгтэй найруулагчийн тод томруун төлөөлөл болсон Грета Гервиг өөрийн дөрөвдэхь уран бүтээл дээрээ ажиллаж байна. Тус бүтээл нь товшуурт бүжигтэй мюзикл кино байх болно хэмээн Variety сайт мэдээллээ.

Түүний хувьд 2017 онд “Lady Bird” , 2019 онд “Little Woman” гэх бүтээлүүд хийсэн бөгөөд яг одоогийн байдлаар “Barbie” хэмээх адал явдалт, инээдмийн драма бүтээлийн төсөл дээр болон шинэхэн мюзикл киноныхоо төсөл дээр ажиллаж байгаа юм.

Тэрээр хэлэхдээ, “одоо кино урлагт товшуурт бүжигт, мюзикл жанрын бүтээлүүд маш их дутагдаж байна, тийм болохоор би энэ орон зайг бага ч гэсэн нөхөж өгмөөр байна” хэмээжээ. Эл бүтээлээ зохиолч, богино өгүүллэгийн мастер, яруу найрагч Луиза Мэй Олкоттын романаас сэдэвлэн бүтээж байгаагаа ч дурдсан байна. Удахгүй бид бүхэн авьяаслаг залуу уран бүтээлчийн час хийсэн ганган мюзикл киног үзэх нь дээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу