Дэлхийн хамгийн баян 10 кино найруулагч

0
356

Кино урлаг дэлхийн хамгийн их хөрөнгө эргэлддэг салбаруудын нэг билээ. Тэгвэл энэ салбарын хамгийн нөлөө бүхий хүмүүс бол яахын аргагүй кино найруулагч. Тэд бол бүтээлийн эзэд. Тэгвэл та бидний зүрх сэтгэлд хоногшин үлдсэн олон арван гайхалтай бүтээл туурвидаг кино найруулагчид хэр их хэмжээний ашиг орлого, хөрөнгөтэй болохыг энэхүү жагсаалтаас харцгаая.

10. Кристофер Нолан

Англи-Америкийн кино найруулагч Кристофер Нолангийн нийт хөрөнгийн хэмжээ $180 сая ам.доллар. Түүний найруулсан кинонууд нийтдээ $4.7 тэрбум ам.долларын ашиг орлого бөгөөд Оскарын кино наадамд 34 удаа нэр дэвшиж, 10-т нь шагнал хүртэж байсан энэ цаг үеийн хамгийн шилдэг найруулагчдийн нэг билээ. Тэрээр “Memento” , “The Dark Knight” гурамсан бүтээл , “The Prestige” , “Inception” , “Interstellar” болон “Dunkirk” гэх мэт кинонуудыг найруулсан юм.

9. Роланд Эммерих

Байгалийн гамшиг сүйрлийн тухай кинонуудаараа алдартай Герман найруулагч Роланд Эммерихийн нийт хөрөнгийн хэмжээ $200 сая ам.доллар. Тэрээр та бидний сайн мэдэх “Eye of the Storm” , “Universal Soldier” , “Independence Day” , “Godzilla” , “The Day After Tomorrow”, “10.000 BC” , “2012” , “White House Down” болон “Midway” зэрэг олон сайхан бүтээлүүдийг найруулсан эрхэм. Мөн Роланд бол ижил хүйстэн найруулагчдийн төлөөлөл юм.

8. Фрэнсис Форд Коппола

1960, 1970-аад оны Шинэ Холливуд хөдөлгөөний гол төлөөлөгч, “Загалмайлсан Эцэг” киноны найруулагч Фрэнсис Форд Коппола энэ жагсаалтын 8-р байранд орлоо. Тэрээр нийт $300 сая ам.долларын хөрөнгөтэй. Бүх цаг үеийн хамгийн шилдэг найруулагчдын тоонд зүй ёсоор багтдаг тэрээр “Apocalypse Now” , “The Conversation” , “Bram Stoker’s Dracula” гэх мэт шилээвэо бүтээлүүдийг найруулсан билээ.

7. Ридли Скотт

“Gladiator” , “Alien” , “Blade Runner” , “Martian” , “Hannibal” , “Kingdom of Heaven” , “Body of Lies” гэх мэт гайхалтай бүтээлүүдийн найруулагч Ридли Скотт нийт $400 сая ам.долларын хөрөнгөтэй. Эл Англи кино найруулагч эрхэм Оскарт гурван ч удаа нэр дэвшиж байсан бөгөөд дэлхийн нэрт найруулагчдын нэг билээ.

6. Майкл Бэй

Америкийн кино найруулагч Майкл Бэй бол жинхэн коммершил бүтээлүүдээрээ дэлхий дахинд алдаршсан нэгэн. Мөн тэрээр үнэхээр чадварлаг видео клип болон телевизийн реклам хийдэг юм. Түүний хувьд “Armageddon” , “Pearl Harbor” , “Bad Boys” болон “Transformers” цуврал бүтээлүүдийг найруулсан бөгөөд түүний хийсэн кинонууд нь нийтдээ $7.8 тэрбум ам.долларын ашиг орлого олж байсан. Тэрээр $430 сая ам.долларын хөрөнгөөр эл жагсаалтын 6-р байранд орж байна.

5. Питер Жэксон

Та бидний үзэх дуртай “Бөгжний Эзэн” болон “Хоббит” гурамсан бүтээлүүдийг найруулсан Шинэ Зеландын эрхэм Питер Жексон нийт $500 сая ам.долларын хөрөнгөтэй. Тэрээр “King Kong” киног найруулахдаа $20 сая ам.долларын цалингаас гадна ашиг орлогын 20%-ийг авахаар тохиролцож байсан. Питер Жексоны найруулсан бусад бүтээлүүдээс дурдвал “The Lovely Bones” , “Mortal Engines” , “District 9”. Түүний хувьд Оскарын гурван удаагийн шагналтай.

4. Тайлер Перри

Зогсолтгүй хөдөлмөр уран бүтээлч гэвэл түүнийг л нэрлэнэ. Америкийн кино найруулагч, зохиолч, продюсер, жүжигчин Тайлер Перри нийт $650 сая ам.долларын хөрөнгөтэй. Жил бүр 3-6 бүтээл дээр ажилладаг түүний хувьд “Boo!” цуврал, “A Madea” цуврал кинонуудыг найруулсан. Тэрээр олон талт чадвартай болохоор ашиг орлогын хувьд тэр чинээгээрээ өргөн цар хүрээтэй байгаа юм.

3. Жеймс Кэмерон

Түүний хоёр ч бүтээл (“Avatar” болон “Titanic”) нь боксоффист тус тусдаа 2 тэрбум ам.долларын ашиг орлого олсон. Канад гаралтай кино найруулагч Жеймс Кэмероны хувьд $700 сая ам.долларын хөрөнгөөр энэхүү жагсаалтын гуравдугаар байранд орж байна. Одоо түүний хувьд “Аватар” киноныхоо дараагийн цуврал 4 ангийн бүтээл дээр зэрэг ажиллаж байгаа бөгөөд удахгүй кино урлагт дахин нэг тэсрэлт хийх нь маргаагүй биз.

2. Стивен Спилберг

Нийт $3,7 тэрбум ам.долларын хөрөнгөөр найруулагч Стивен Спилберг 2-р байранд орж байна. Түүний хувьд дэлхийн хамгийн шилдэг кино найруулагчдын нэг. Тэрээр “Jaws” , “Indiana Jones” цуврал , “Empire of the Sun” , “Jurassic Park” цуврал , “Schindler’s List” , “Saving Private Ryan” , “A.I. Artificial Intelligence” , “Minority Report” , “Catch Me If You Can” , “The Terminal” , “War of the Worlds” , “Munich” , “War Horse” , “Lincoln” , “The BFG” , “Ready Player One” гэх мэт олон арван шилээвэр бүтээлүүдийг туурвисан. Түүний хувьд одоо зургаан ч кино төсөл дээрээ ажиллаж байгаа юм.

1. Жорж Лукас

Ингээд энэхүү жагсаалтын нэгдүгээр байранд буюу хамгийн баян кино найруулагчаар Жорж Лукас тодорч байна. Түүний хувьд $5,4 тэрбум ам.долларын хөрөнгөтэй. Цор ганц бүтээлийн санаа буюу “Оддын Дайн”-аар л дэлхий дахиныг байлдан дагуулсан гайхалтай уран бүтээлч.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу