Нам гүм байгалийн гоо сайхан

0
137

Финландын гэрэл зурагчин Микко Лагерстедт өөрийн төрсөн нутаг дахь төрөл бүрийн модонд анхаарлаа хандуулж, эх орныхоо тухай нэгэн сайхан баримтат гэрэл зургийн үзэсгэлэнгээ гаргажээ.

Тэрээр Финландыг хөндлөн гулд аялаж, цэлмэг уудам тэнгэр болон шинэхэн цасны тогтоцоор гэрэл зургийнхаа суурийг босгож, гайхалтай өгүүлэмж бүхий моддоор бүтээлийнхээ гол дүр болгон буулгасан байна.

Зөөлөн хэдий ч нэг тийм дүнсгэр байгалийн гэрэл, өнгө болон өгүүлэмжийн зохицлоороо амар амгалан тайван байдлын мэдрэмжийг илэрхийлсэн гэмээр.

Микко Лагерстедт: “Миний зорилго бол гэрэл зураг авах үеэр мэдэрсэн мэдрэмжийг бусдад түгээх явдал юм. Бид амьдралдаа эргэн тойронд буй зүйлсээ төдийлөн анхаарч ажиглаж хардаггүй, тэр тусмаа байгалийн гоо сайхныг.

Байгаль бидэнд амьдралын хүнд хэцүү нөхцөл байдалд амьд үлдэхийн төлөөх тэмцлийн тухай олон түүхийг өгүүлдэг юм” хэмээжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу