Хайр дурлалын 7 төрөл байдаг болохыг сэтгэл судлаачид баталсан, маш цөөхөн хүн л сүүлийн хайртай нь учирдаг

0
1217

Америкийн сэтгэл судлаач Роберт Стернберг 1980 онд хайр дурлал 3 хэсгээс бүрдэх хайр дурлалын онолыг боловсруулсан бөгөөд үүнд сэтгэл санааны дотно байдал, хүсэл тачаал, амлалт орно. Түүний хэлж байгаагаар бол дээрх гурван зүйлийн тухай мянга мянган урлагийн бүтээл, кино болон ном зохиолууд өгүүлдэг хийгээд үүнийг тал талаас өөр өөрийн мэдрэмжээр хүүрнэхийг эрмэлздэг.

Мөн тэрээр хайр дурлалын 7 төрөл байдаг, маш цөөн тооны хүн л сүүлийн буюу чин үнэн төгс хайртай нь учирдаг хэмээжээ. Ингээд бүгдээрээ Роберт Стернбергийн тодорхойлсон дараахи долоон төрлийн хайрыг сонирхоцгооё.

1. Шохоорхол

Энэхүү хайрын төрөл бол тухайн хоёр хос бие биенээ төдийлөн сайн таньж мэдээгүй, мөн дотно харилцаатай болоогүй. Ийм төрлийн хайр дурлалын харилцаанд, тэд бие биедээ буй нийтлэг болон сөрөг талуудыг олж анзаарах бодолд автдаггүй хэдий ч хамтдаа цаг хугацааг өнгөрөөсөөр байх болно. Сэтгэл судлаачдын үзэж байгаагаар, шохоорхол гэдэг зүйл цагийн эрхээр илүү гүн гүнзгий болон хувирдаг ч гэсэн ихэнх хосуудын хувьд тийм зүйл тохиолддоггүй. Ихэнх хүмүүс энэ төрлийн хайрыг даван туулж чаддаггүй.

2. Дурлал

Энэхүү харилцаанд байгаа хосууд хэзээд өөр өөрийнхөөрөө байж чаддаг. Тэд ихэвчлэн хувийн сонирхол, амьдралыг үзэх үзэл хийгээд харицлан ойлголцол дээр нэгдсэн байдаг юм. Сэтгэл судлаачид хүсэл тачаалгүйгээр дотно байх тал дээр боломжтой гэж үздэг ч гэсэн энэ төрлийн хайр ихэвчлэн найзын холбоогоор төгсдөг гэж үзжээ.

3. Хоосон

Хэрвээ хосууд бие биенээ сэтгэл санааны дотно байдал болон хүсэл тачаалгүйгээр зөвхөн амлалт дээр суурилан хайрладаг бол энэ төрлийн хайранд багтана. Заримдаа энэ төрлийн хайр ямар ч үнэ цэнэгүй мэт санагддаг. Гэхдээ тэд хүсвэл хоосон хайрандаа дотно байдал, хүсэл тачаалыг оруулж өгснөөр тэдний хайр өөрчлөгдөж, зөв шугамд оруулах боломжтой байдаг.

4. Утга учиргүй

Ихэнх хүмүүс энэ төрлийн хайртай учирдаг болохыг сэтгэл судлаачид тогтоожээ. Энэ нөхцөлд хосууд бие биедээ хурдан татагдаж, юуг ч хийхэд бэлэн байдаг. Жишээ нь: хамт амьдрах, хүүхэдтэй болох, хурим хийх, олон олон амлалт өгөх… Гэхдээ энэ бүхний цаана хосуудад жинхэнэ дотно харилцаа байдаггүй. Сэтгэл судлаачдын хэлж буйгаар бол хосуудын энэ төрлийн хайр урт удаан үргэлждэг бөгөөд тэдний аз жаргал нь харьцангуй өөр өөр байдаг.

5. Романтик

Энэ төрлийн хайранд хосууд хамт байхдаа тухтай байдаг хэдий ч цаашдын алхам, ирээдүйн чухал зүйлүүд дээр шийдвэр гаргах чадваргүй байдаг. Улмаар, тэд хамтын амьдрал болон гэрлэлт гэх чухал үе шатуудад очиж чадалгүй хайр дурлалын харилцаа дуусгадаг.

6. Найзын

Энэ харилцаанд буй хосууд найз нөхдийн холбооноос илүү дотно ч гэсэн бие биенийгээ хайртай хүн гэж бодохоос илүүтэйгээр зүгээр л хамтрагч гэж боддог. Энэ төрлийн хайранд нэг нэгнээ гэх хүсэл тэмүүлэл, хүсэл тачаал дутдаг. Гэхдээ, сэтгэл судлаачдын дүгнэж байгаагаар, найзын хайр урт удаан үргэлжилж чадвал алсдаа гэрлэлтэнд хүрч болох давуу талтай юм.

7. Чин үнэн, төгс

Энэ төрлийн хайртай учирсан хүмүүс нэг нэгнээ чин сэтгэлээсээ хайрлаж, нэг нэгнийхээ дутууг нөхөж, амьдралын жаргалтай хийгээд зовлонтой, баяртай бөгөөд гунигтай бүхий л цаг мөчүүдэд дэргэд нь хамт байж чаддаг. Тэд үргэлж харилцаандаа сэтгэл хангалуун байдаг бөгөөд амьдралынхаа эцсийн мөч хүртлээ хамтдаа амьдардаг. Гэхдээ энэ төрлийн хайртай учирсан хүмүүс хорвоо дэлхийд туйлын цөөн.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу