“Enemy” (2013) киноны тойм

0
227

ЛОГЛАЙН: Нэгэн залуу кино үзэж байгаад өөрөө өөртэйгөө усны дусал мэт адилхан жүжигчинг олж харах бөгөөд улмаар түүнийг эрж хайн уулзахыг хүснэ.

ENEMY (2013) | R
1 цаг 31 минут | 6.9/10
Учир Битүүлэг | Триллер

Португалийн алдарт зохиолч Хосе Сарамагогийн 2002 онд бичсэн “ДАВХАР” нэрт романаас сэдэвлэн бүтээсэн “СӨРӨГ ТАЛ” сүрреалист хэв маягийг агуулсан учир битүүлэг, сэтгэлзүйн драма кино нь олонд дутуу үнэлэгдсэн хэдий ч Дени Вильнёвийн хувьд хувийн ур чадвар, найруулагчийн ухаан зарсан гайхалтай бүтээл юм.

Киноны үйл явдал бүхэлдээ далд ухамсрын харах өнцгөөр өрнөсөн нь сая сая үзэгчдийн тархийг эргүүлж, тэдний сэтгэлгээний цар хүрээгээр тоглолт хийсэн гэхэд хилсдэхгүй. Жүжигчин Жейк Жилленхолийн хоёр дүрийн нарийн өнгө аясыг сүлэлдүүлсэн хүчтэй тоглолт, Николас Болдучийн чадварлаг зураг авалтын арга барил, дотор зарсхийлэм этгээд хөгжим, аалзны метафоризм гээд л заавал үзэх ёстой киноны нэг билээ.

НАЙРУУЛАГЧ: Дени Вильнёв, ПРОДЮСЕР: М.А. Фаура, Нив Фичман, ЗОХИОЛЫГ БИЧСЭН: Хавьер Гуллон, ДҮРҮҮДЭД: Жейк Жилленхол, Мелани Лоран, Сара Гадон, Изабелла Росселлини, ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ: Даниел Бенси, Сондер Журрианс, ЗУРАГЛААЧ: Николас Болдуч, ЭВЛҮҮЛЭГЧ: Мэттью Ханнам

ДИСТРИБЬЮТЕР: Алфа Пикчирс, Интертэйнмент Уан, ПРОДАКШН КОМПАНИ: Пате, Меканисмо Фильмс, Микроскоп, Ромбус Медиа, Роксбюри Пикчирс, АЛБАН ЁСНЫ НЭЭЛТ: 2014 оны 02-р сарын 06, ТӨСӨВ: тодорхойгүй, АШИГ ОРЛОГО: $3.4 сая ам.доллар

Албан ёсны трэйлер:

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу