“Сиддхартха” (1922) номын тойм

0
152

Германы нэрт зохиолч, яруу найрагч, зураач Херман Хессегийн 1919-1922 онд бичиж дуусгасан “Сиддхартха” роман нь өөр өөрийгөө эрж олох, өөр өөрийнхөө дотоод мөн чанарыг танихын тухай сүнслэг бүтээл. Эл роман нь түүний ёс дэх уран зохиолын туурвил юм.

Анх 1922 онд “Фишер Верлаг”-ийн хэвлэл үйлдвэрт хэвлэлтэнд орж худалдаанд бол хожим 1951 онд хэвлэгдсэн аж. Херман Хессе романыхаа эхний хэсгийг Францын зохиолч, урлаг судлаач Ромен Ролландад зориулан бичсэн бол хоёрдахь хэсгийг өөрийн үеэл Вилхелм Гүндертэд зориулжээ.

Зохиолд брахманы хөвгүүн Сиддхартхагийн оюун санааны хөгжлийн тухай, Брахман, Саманас байж, Буддагийн сургаал номлол дагасныхаа дараа багшаас шавьд мэдлэг дамжуулдаг шиг ухаан дамжуулж болохгүй, харин хүн өөрөө олох ёстой гэж дүгнээд амьдралын ээдрээт замыг туулан, Сиддхартха дотор хүн “би”-ээс салах зорилгын тухай, завьчин Васудевагийн дэргэд амьдралынхаа үлдсэн хугацааг өнгөрөөж, дотоод сэтгэлийн амар амгалангуйг олж, нирваанд хүрч буй тухай өгүүлнэ.

ЗОХИОЛЫН ДҮРҮҮД:

Сиддхартха – Зохиолын гол дүр

Говинда – Сиддхартхагийн дотны найз, Готамаг дагалдагч

Готама – Будда

Камала – Сиддхартхагийн сенсуалист үзлийн зөвлөгч, түүний дурлалт бүсгүй

Камасвами – Худалдаачин

Васудева – Гэгээрсэн завьчин, Сиддхартхагийн сүнслэг замч

Залуу Сиддхартха – Сиддхартха болон Камала нарын хүү

Саманачууд – Даяанч улсууд

Сиддхартхагийн эцэг – Брахман хүн

Хессегийн эл романд хүний амьдралын ухамсарт үйл явдлын цогцлоон оршиж буйгаас гадна реалист ойлголтын хөндөн, гэгээрэлд хүрэх хамгийн сайн арга замыг дүрслэн харуулсан аж.

Сиддхартхагийн аялалын гол ухвар нь гэгээрэл гэгч зүйлд оюун санааны арга замаар, даяанчийн арга замаар ч, мөн бие махбодийн таашаалд автсанаар ч үл хүрэх бөгөөд гагцхүү эдгээр гурамсан зүйлийн төгс төгөлдөр туршлагын үр дүнд гэгээрэлд хүрэхийн тухай ойлголтонд хүрч буйг илэрхийлсэн.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу