Хүзүүний өвдөлтийг намдаах 6 энгийн дасгал хөдөлгөөн

0
324

Бидний ихэнх нь амьдралдаа хүзүүний өвдөлт болон хурцадмал өвчинг нэг бус удаа мэдэрсэн байдаг. Хүзүүний өвдөлт ихэвчлэн хөдөлгөөний дутагдал болон шилэн хүзүүний гол ясны өөрчлөлтөөс болж даамжирдаг.

Мөн оюун санааны хямрал, дархлаа сулралт болон осол гэмтэл гэх мэт зүйлээс шалтгаалан хүзүү өвддөг. Бидний бэлтгэн хүргэж буй дараах зургаан энгийн дасгал хөдөлгөөн нь таны хүзүү, нуруу нугасны хөдөлгөөний уян хатан байдлыг сайжруулах мөн өвчнийг нь намдаах болно.

Дасгал 1

Толгойгоо зүүн талруугаа зөөлөн эрүүлээд 5 секунд барина. Тэгээд эхний байрлалдаа эргэж очоод баруун талруугаа эргүүлээд мөн адил 5 секунд барина. Толгойгоо аль болох урагш, хойш сайтар гэдийлгэж байгаад эргүүлээрэй. Дасгалыг нийт 20 удаа буюу тус бүрд нь 10, 10 удаа хийнэ.

Дасгал 2

Хоёр гараараа эрүүгээ сайн тулж байгаад толгойгоо доош нь чанга дарна. Тэгээд толгойгоо арагшаа гэдийлгэхдээ алганыхаа тусламжтайгаар сайтар эсэргүүцэл үзүүлнэ.
Дасгалыг нийт 10-15 удаа хийнэ.

Дасгал 3

Алгаа хавсарч байгаад ар дагзандаа нийлүүлж бариад толгойгоо хойш гэдийлгэхдээ өмнөх дасгалын адил гараараа эсэргүүцэл үзүүлнэ. Хойшоо гэдийхдээ урагш эсэргүүцэл үзүүлж, урагшаа гэдийхдээ хойшоо эсэргүүцэл үзүүлэх хэрэгтэй. Дасгалыг 10-15 удаа хийнэ.

Дасгал 4

Баруун гараа шанаандаа бариад алгандаа эсэргүүцэл үзүүлж толгойгоо баруун тийш болгоно. Дараа нь зүүн талруугаа хүчлэнэ. Зүүн гараараа уг дасгалыг мөн адил хийж гүйцэтгэнэ. Дасгалыг 10-15 удаа хийнэ.

Дасгал 5

Зүүн гараа толгой дээрээ тавиад толгойгоо аль болох зүүн мөр лүүгээ аажуухнаар нугалаад 20-30 секунд барина. Дараа нь баруун талдаа дасгалыг хийнэ. Дасгалыг 3 удаа хийнэ.

Дасгал 6

Шилэн хүзүүндээ 5 минутын турш сайтар иллэг хийж өгөөрэй.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу