Найруулагч Скотт Дерриксон “Doctor Strange in the Multiverse of Madness” киноны найруулагчийн ажлаа хүлээлгэн өглөө

0
135

2016 онд найруулагч Скотт Дерриксон “Doctor Strange” хэмээх Марвелийн нууцлаг, шидийн өнцгийг дэлгэцнээ амилуулж, багагүй шуугиан тарьж байсан билээ. Тэрээр үргэлжлүүлэн тус киноны хоёрдугаар анги болох “Doctor Strange in the Multiverse of Madness” дээр ажиллахаар гэрээнд гарын үсэг зурж, бүхий пре-продакшны зүйлсээ бэлдээд байсан хэдий ч найруулагчийн ажлаа хүлээлгэж өгөв.

Учир нь найруулагч Скотт Дерриксон болон Марвелийн удирдлагууд хоорондоо “Креатив Маргаан”-д хүрч, үзэл бодлийн зөрчилдөөн үүссэн юм байна. Ингээд түүний хувьд киног найруулахгүй ч гэсэн гүйцэтгэх продюсерийн үүргээ бол гүйцэтгэнэ.

Марвел ийнхүү шинэ найруулагчийн эрэлд гарсан бөгөөд кино бүтээл хийгдэх хуваарьт ямар нэгэн өөрчлөлт гарахгүй болсныг мэдэгдсэн юм. Кино зураг авал энэ оны 05-р сард эхлэх бөгөөд ирэх 2021 оны 05-р сарын 07-нд албан ёсны нээлтээ хийнэ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу