Эртний Грекийн агуу философич Сократын хэлсэн 50 гайхалтай ишлэл

0
3525

Эртний Грекийн философичдын дотроос үлэмж нэрд гарч чадсан гүн ухаантан бол Сократ. Тэрээр МЭӨ 470-399 оны үед амьдарч байсан бөгөөд философийн ухааныг анхлан үүсгэгч, аугаа суутан билээ. Сократ нь мэргэн ухааны цогцол, чин үнэнийг ердийн амьдралаас илүү дээдэлсэн цэцэн хүний дүрээр хүмүүсийн сэтгэлд зүрхэнд хоногшин үлдсэн юм.

Ингээд бид та бүхэндээ Сократын хэлсэн гайхалтай 50 ишлэлийг хүргэхээр зэхлээ. Түүний ишлэл үгс хүн төрөлхтөнд урам зориг, ухаарал бодрол аль алиныг нь түгээж чадах, гүн сэтгэлгээний соён гэгээрүүлэх увидастай билээ.

  1. Амьдрал бол асуултуудаар дүүрэн байдаг. Мунхагууд нь хариултаар дүүрэн байдаг.

2. Цорын ганц үнэн мэргэн ухаан бол чи өөрөө юу ч мэдэхгүй байна гэдгээ ойлгож ухаарч, мэдэх явдал юм.

3. Завгүй амьдралын үржил шимгүй байдлаас болгоомжлогтун.

4. Ямар ч байсан, яадаг ч байсан гэрлэ. Хэрвээ сайн эхнэртэй учирвал, чи аз жаргалтай нэгэн болно. Харин муу эхнэртэй учирвал, чи гүн ухаантан болно.

5. Би өөрийгөө ухаантай гэдгээ мэднэ. Учир нь би юу ч мэддэггүйгээ мэддэг.

6. Харилцан уялдаа бүхий сэтгэл хөдлөлийн үнэт зүйлс дээр үндэслэгдсэн ёс суртахууны тогтолцоо бол зүгээр л хуурмаг үзэгдэл юм.

7. Найз нөхдөөсөө нүцгэн магтаалын үгс бүү хүлээж ав.

8. Хүн төрөлхтөн хоёр төрлийн хүмүүсээс бүрддэг. Нэг нь өөрсдийгөө мунхаг гэдгээ мэддэг ухаалаг хүмүүс, нөгөө нь өөрсдийгөө ухаантай гэж боддог мунхаг хүмүүс.

9. Буруу үзэл бодолдоо хэт автаж, түүндээ цөхрөлтгүй үнэнч байхаас илүүтэйгээр үзэл бодлоо өөрчлөх нь хавьгүй дээр юм.

10. Ямар ч хүний нөхцөл байдал байнгын тогтвортой байдаггүй гэдгийг санаж яв. Тийм учраас, сайн сайхан золтой үйл явдалд хэт бүү баярла, мөн муу муухай золгүй үйл явдалд хэт бүү жигшин зэвүүц.

11. Оюун бодол бол бүх зүйл. Тиймээс чи хэн болохыг хүснэ, тийм л болно.

12. Хуурамч үгс сэтгэл зүрхэнд бузар муухайгаар халдварладаг.

13. Хамгийн энгийн бөгөөд эрхэм арга зам бол өөр өөрийгөө сайжруулах явдал юм.

14. Бид илүү дээр болохыг эрэлхийлж, хайж бэдэрч явж байгаагаасаа илүү дээр амьдарч чадахгүй.

15. Цорын ганц сайн зүйл бол мэдлэг, харин цорын ганц муу зүйл бол мунхаглал.

16. Дэлхий ертөнцийг хөдөлгөхийг хүссэн хүн, эхлээд өөрийгөө хөдөлгөвөөс зохилтой.

17. Гэрлэх хүртэл нь ямар ч хүнийг аз жаргалгүй хэмээн бүү хэл.

18. Сэтгэл хангалуун байх нь байгалиас өгөгдсөн баялаг. Тансаглал бол харин хиймэл, хуурмаг ядуурал.

19. Хамгийн гүн гүнзгий хүсэл тэмүүллээс ихэвчлэн хамгийн хорон үзэн ядалт, занал урган гарч ирдэг.

20. Бусдын бичсэн мэргэн сод бүтээлээр өөр өөрийгөө сайжруулахад цаг заваа зориул. Ингэснээр чи тэдний шаргуу хөдөлмөрлөн зовж олсон мэдлэгт хурдан дөтлөж хүрэх боломжтой болох юм.

21. Бидний залбирал бол ерөнхийдөө л зол жаргал, хишиг буяны л тухай байх хэрэгтэй. Бурхан бидэнд юу хамгийн сайн болохыг мэднэ.

22. Хамгийн халуухан хайр хамгийн хүйтнээр төгсдөг.

23. Байгаль бидэнд хоёр чих, хоёр нүд болон нэг ам заяасан. Тийм учраас бид ярихаасаа илүүтэй сонсож, бас харах хэрэгтэй.

24. Мэтгэлцээн дуусахад, гүжирдэж гүтгэгч нь ялагдагчийнхаа хэрэгсэл болдог.

25. Мэргэн оюун ухаан гайхаж сонирхохоос л эхлэдэг.

26. Хүмүүс үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэхээс зайлсхийхийн тулд үгээ хэлэх эрх чөлөөг шахаж шаарддаг.

27. Зөвхөн туйлын ухаалаг эсвэл туйлын мунхаг хүн л өөрчлөлтийг эсэргүүцдэг юм.

28. Муу эрчүүд идэж уухын төлөө амьдардаг бол сайн эрчүүд амьдрахын төлөө идэж уудаг юм.

29. Өөрийгөө тань.

30. Чиний алдаа эндэгдэл болон буруу зөвийг эелдгээр зэмлэдэг хүмүүст талархаж яв.

31. Хийж амжаагүй зүйлээ бүү ярьж бай.

32. Хэрэв эр хүн эд хөрөнгө, баялагаараа бахархаж байвал, түүнийг хэрхэн яаж ажилладагийг нь олж мэдтэлээ бүү магтаж сайшаа.

33. Үхэл бол хүний бүх адислалын хамгийн агуу нь байж болох юм.

34. Өөрт байгаа зүйлдээ сэтгэл хангалуун бус байдаг хүн өөрийн хүссэн зүйлээ авсан ч сэтгэл хангалуун байж чадахгүй.

35. Нөхөрлөлд алгуурхан орж байх хэрэгтэй. Нэгэнт орсон үедээ харин үнэнч, тууштай, бат бөх байх хэрэгтэй.

36. Мэдлэг боловсрол гэдэг дөл дүрэлзүүлэхийг хэлэхээс биш сав дүүргэхийг хэлэхгүй.

37. Хүчирхэг оюун ухаан санааны тухай, энгийн оюун ухаан үйл явдлын тухай, харин мунхаг оюун ухаан хүний тухай л хүүрнэн ярьдаг.

38. Өөр өөрийгөө олохын тулд, өөр өөрийнхөө тухай л бод.

39. Эелдэг бай, чамтай уулзаж буй хүн бүхэн хүндхэн тулаанд тулалдаж яваа.

40. Би хэнд ч юу ч зааж сургаж чадахгүй. Би тэднийг зөвхөн бодолд оруулж л чадна.

41. Хүнийхээр амьдарснаас өөрийнхөөрөө амьдарсан нь хавьгүй дээр.

42. Асуудлыг ойлгох нь хариултын тал юм.

43. Уналт бол алдаа биш. Хэрвээ та унасан газартаа байгаад л байх юм бол жинхэнэ уналт ирнэ.

44. Санаж тогтоохгүйгээр юу сурахгүй.

45. Аз жаргалын нууц нь юунд байдаг гээч, илүү ихийг эрж хайх биш, байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байхад оршино.

46. Зовлон зүдгүүргүй хийгээд туршлага үгүй амьдралыг амьдрал гэдэггүй юм.

47. Сүсэг бишрэл хаана байна, тэнд айдас бий.

48. Сайн хүний амьдралд ч тэр, үхлийн дараах амьдралд нь ч гэсэн муу зүйл тохиолддоггүй.

49. Зүгээр л амьдарч байгаа нь огт чухал биш, хамгийн гол нь зөв амьдарч байгаа эсэх нь л чухал.

50. Би эгэл жирийн хүмүүсийг хор хөнөөлтэй зүйл хийх хязгааргүй чадвартай байгаасаа л гэж хүснэ. Тэгвэл тэд бас сайн үйлс хийх хязгааргүй хүчтэй болж мэднэ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу