Хэрвээ та зүрхний эмгэгтэй бол дараах дасгалуудыг хийхээс зайлсхийгээрэй

0
591

Хэрэв та спортоор хичээллэх дуртай, тэгээд дээрээс зүрх судасны асуудалтай бол таны амьдралын хэв маягт зарим нэгэн хязгаарлалтууд орох ёстой. Зарим дасгал хөдөлгөөн нь эрүүл мэндэд сайнаар нөлөөлөхөөс илүү хор хөнөөл учруулж болзошгүй байдаг юм.

Гэлээ гээд ямар нэгэн зүйл хийхгүй, юу ч хийхгүй зүгээр суух ёстой гэсэн үг биш. Зөв оновчтой дасгал хөдөлгөөны төлөвлөгөө нь таны эрүүл мэндэд эерэгээр нөлөөлж, зүрхний үйл ажиллагааг тань дэмжихэд туслана. Бид та бүхэндээ хийж болохгүй болон хийж болох, мөн нэмэлт хэдэн зөвлөгөөг хүргэхээр бэлдлээ.

Хийж болохгүй дасгал хөдөлгөөнүүд:

Изометрийн дасгалууд буюу тогтвортой обьектын эсрэг тулж, булчин чангалах, хөгжүүлэх тэнцвэрт дасгалууд. Үүнд:

  • Гэдэсний таталт болон суниалт
  • Планк дасгалууд
  • Өгзөг чангалах дасгалууд

Хүчний дасгалууд буюу цусан дахь хүчилтөрөгчийг багасгаж, цусны даралтыг нэмэгдүүлдэг тулгуур булчин хөгжүүлэх дасгалууд. Үүнд:

  • Хүндийн жин туухай өргөх дасгалууд
  • Резин татах дасгалууд

Анхааруулга: Зүрхний судас нарийсалттай, зүрхний хэм алдагддаг, зүрхний үйл ажиллагаа тасалддаг, түүнээсээ болж зовиурладаг хүмүүс аливаа дасгал хөдөлгөөн хийхдээ тун анхааралтай байх хэрэгтэй.

Хийж болох дасгал хөдөлгөөнүүд:

Уян хатан, сунгалтын дасгалууд: Энэ төрлийн дасгалууд нь зүрхний үйл ажиллагаа, эрүүл мэндэд шууд нөлөөлдөггүй бөгөөд таны тэнцвэрт байдлыг болон хөдөлгөөний чадамж чадварыг нэмэгдүүлж, булчингийн үйл ажиллагааг сайжруулах болно. Сунгалтын дасгалд иог болон тай-чи гэх мэт дасгалууд багтана.

Аэробикийн дасгалууд: Энэ төрлийн дасгалууд нь таны бие дэх хүчилтөрөгчийн хэрэгцээг нэмэгдүүлж, мөн цусны эргэлтийг сайжруулна. Хамгийн чухал нь эдгээр дасгалуудыг маш тайван, өөртөө хэт их ачаалал үүсгэлгүйгээр хийх хэрэгтэйг анхаараарай. Аэробикийн дасгалд хөнгөн гүйх, хурдан алхах, дугуй жийх, төрөл бүрийн аэробикийн дасгал хөдөлгөөнүүд багтана.

Нэмэлт зөвлөгөө: 

Биеэ чагна: Хэрвээ та ядарч сульдах, толгой эрхгэх, амьсгал давчдах, таагүй мэдрэмж төрөх, ихээр хөлөрч байвал дасгал хөдөлгөөнөө зогсоож, биеэ амраах хэрэгтэй.

Шингэн зүйл байнга уух: Ам тань цангаагүй байсан ч гэсэн шингэж зүйл, ус сайн ууж хэрэгтэй. Ялангуяа халуун өдрүүдэд.

Дасгалын төлөвлөгөөгөө эмч эсвэл дасгалжуулагчтай зөвлөлд: Эмч болон хувийн дасгалжуулагч таны эрүүл мэндийн нөхцөл байдлыг тодорхойлж, танд тохирох тусгай дасгалын хөтөлбөр, төлөвлөгөөг санал болгох болно.

Биеэ амраа: Ямар ч дасгал хөдөлгөөний хэтрүүлэлгүй, дасгал бүрийн хооронд тодорхой амрах хугацаа гаргаж өгөөрэй.

Цаг уур хэт халуун эсвэл хүйтэн үед гадаа дасгал хөдөлгөөн хийж болохгүй. Цаг агаарын хүндхэн нөхцөл нь цусны эргэлтэнд сөргөөр нөлөөлж, амьсгалахад төвөгтэй болгодог юм. Мөн цээжээр хөндүүрлэж зовиурладаг.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу