“The Fast & Furious 9” киноны албан ёсны трэйлер гарчээ

0
133

“Universal Pictures” кино компани хэдэн цагийн өмнө “The Fast & Furious 9” киноны албан ёсны трэйлерийг цацжээ. Трэйлерт та бидний танил жүжигчид болон цоо шинэ дүр төрхүүд хүртэл гарсан байна.

“The Fast & Furious 9” кино уул нь ирэх 04-р сарын 19-нд албан ёсны нээлтээ хийх байсан боловч “Hobbs & Shaw” киноноос болж хойшлогдсон билээ. Ингээд шинэчилсэн буюу хойшлогдсон товоор бол 05-р сарын 22-нд үзэгчдийн хүртээл болох юм.

Киноны ерөнхий найруулагчаар Жастин Лин ажилласан бол кино зохиол дээр Дан Кейси болон Крис Морган нар ажилласан юм байна.

Ямартаа ч тус цуврал киноны хамгийн төгсгөлийн анги хэмээн яригдаж байгаа ч гэсэн магад цаашаа 10, 11, 12 гээд үргэлжлэхийг хэн мэдлээ. Кинонд жүжигчин Вин Дизель, Жон Сина, Мишель Родригес, Тайриз Гибсон, Лудакрис, Жордана Брюстер, Натали Эммануэль, Сун Кан, Хелен Миррен болон Шарлиз Терон нар тогложээ.

Албан ёсны трэйлер:

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу