“Loveless” (2017) киноны тойм

0
217

ЛОГЛАЙН: Гэр бүлээ цуцлуулахаар нэгэнт шийдсэн залуу хос байнгын хэрүүл маргаан, үл ойлголцол, үл хүндлэл, зэвүүцэл жигшил, гутрал гуниг, үзэн ядалт дунд амьдарна. Тэдний ээлжит хурц хэрүүлийг чих тавин сонссон Алёша хүү гэнэт ор сураггүй алга болох бөгөөд тэд эцсээ хүртэл хүүгээ эрэн хайна.

LOVELESS (2017) | R
2 цаг 7 минут | 7.7/10
Драма | Эмгэнэлт

2014 онд Канн болон Оскарын кино наадамд өрсөлдсөн “ЛЕВИАФАН” киноноосоо болж Оросын засгийн газарт нилээдгүй чичлүүлсэн Звягинцев энэхүү уран бүтээлээ хийхдээ олон улсын тусламж дэмжлэг авч, амжилттай хийж гүйцэтгэжээ.

Уран бүтээлч хүний жинхэнэ мөн чанарын тод үлгэр жишээ болж яваа найруулагч Андрей Звягинцевийн “ХАЙР ҮГҮЙ” кино нь хайр харуусал, зовлон шаналалын түүхийг өгүүлэх сүнслэг метафорикал хийгээд метафизикал бүтээл юм. Тэрээр эл бүтээлээрээ Оросын нийгмийн амьдралын өнөөгийн өнгө төрхийг болон Орос, Украйны асуудлыг үндсэн сэдвүүдийнхээ тойрогт маш энгийнээр хавчуулж хавсарган илэрхийлсэн болно.

НАЙРУУЛАГЧ: Андрей Звягинцев, ПРОДЮСЕР: Александр Роднянский, Сергей Мелькумов, Глеб Фетисов, ЗОХИОЛЫГ БИЧСЭН: Олег Негин, Андрей Звягинцев, ДҮРҮҮДЭД: Марьяна Спивак, Алексей Розин, Матвей Новиков, Алексей Фатиев, Марина Василева, Андрис Кейсс, Наталья Потапов, ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ: Евгений Гальперин, ЗУРАГЛААЧ: Михаил Кричман, ЭВЛҮҮЛЭГЧ: Анна Масс

ДИСТРИБЬЮТЕР: Сони Пикчирс Рилисин, ПРОДАКШН КОМПАНИ: Арте Франц Синема, Вайя Нот Продакшнс, АЛБАН ЁСНЫ НЭЭЛТ: 2017 оны 06-р сарын 1
, ТӨСӨВ: тодорхойгүй, АШИГ ОРЛОГО: $4.8 сая ам.доллар

Албан ёсны трэйлер:

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу