Намибийн элсэн цөл дэх сүүн зам

0
122

Италийн гэрэл зурагчин Изабелла Табаччи “Намибийн тэнгэр дор” хэмээх гэрэл зургийн цоморлигоо олонд дэлгэлээ. Тэрээр Намиби улсын Намибийн элсэн цөлд очиж шөнийн зураг авалт хийсэн байна.

Изабеллагийн хувьд байгалийн гэрэл зураг дардгаараа алдартай бөгөөд тэр дундаа байгалийн шөнийн зураглалыг хальсандаа буулгах дуртай уран бүтээлч юм.

Түүний энэхүү эгэл бус шөнийн гэрэл зурагт зөвхөн экваторын өмнө хэсэгт л ажиглагдаж болохуйц хоёр галактик бүхий Сүүн Зам болон Магеллан Үүлэн нүүдэл орсон нь туйлын гайхалтай.

Мөн Дедфлей дэх үхсэн модод болон дөрвөлжин толгод, мянга мянган үзэсгэлэнт одод гэрэл зургийг үнэмлэхүй чимж байгааг дурдах нь зүйн хэрэг.

Та бүхэн Изабелла Табаччагийн цахим хуудас болон вэбсайтаар зочлон орж, бусад уран бүтээл, гэрэл зургуудыг нь орж сонирхоорой.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу