Бүтэн өдрийн турш эрч хүчтэй байлгах 7 дасгал

0
376

Өглөөн цагаар дасгал хийснээр бие махбод болон оюун санаанд маш сайнаар нөлөөлдөг болохыг судлаачид олж тогтоожээ. Гэхдээ эдгээр өглөөний дасгал нь заавал хүнд дасгал байх шаардлагагүй.

Хүнд хэцүү дасгал хийж өөрийгөө зовоохгүйгээр маш энгийн хөнгөхөн дасгалаар бүтэн өдрийн турш та эрч хүчээр дүүрэн явж болох юм. Ингээд бид та бүхэндээ 7 үр дүнтэй энгийн дасгалыг хүргэх гэж байна.

1. Хүчтэй болгох планк дасгал

Планк дасгалууд бол маш үр дүнтэй бөгөөд таны гэдэс, нуруу болон мөрийг тань хүчтэй болгож, бэхжүүлнэ.

  • Гар дээрээ суниалт хийх мэт байрлал аваад, гарынхаа шуун дээр тэнцвэрээ олох биш гартаа тэнцвэрээ олох хэрэгтэй. Мөн хөлийнхөө хуруун дээр тогтох хэрэгтэй.
  • Биеэ өсгийнөөс авахуулаад толгой хүртлээ эгц дээш нь өргөнө.
  • Энэ байрлалд 20 секунд барих ба тогтмол тасралгүй амьсгална.
  • Дасгалыг 3 удаа хийх бөгөөд дасгал дундаа 30 секунд амраарай.

2. Аз жаргалтай хүүхэд байрлал

Энэхүү дасгал нь маш энгийн бөгөөд таны хөлийг сунгаж, нурууг тань хүчтэй болгоно.

  • Нуруун дээрээ хэвтээд өвдгөө нугалаад хөлөө дээш өргөнө.
  • Хөлийнхөө улнаас бариад өвдгөө цээжрүүгээ түлхэж өгнө.
  • Энэ дасгалыг хийх үедээ 5-10 удаа амьсгалах ёстой шүү.

3. Эрвээхий байрлал

Уг дасгал нь танд амрах, бясалгах хийгээд бие махбодийнхээ балансыг бүхэлд нь мэдрэх боломжтой гайхалтай дасгал юм.

  • Нуруун дээрээ хэвтээд, амьсгалаа гаргахдаа өвдгөө нугалж, хоёр хөлийнхөө улыг нийлүүлнэ. Болж өгвөл хөлийн өсгийгөө аарцагтайгаа ойр байрлуулаарай.
  • Зүүн гараа хэвлийн дээрээ тавиад, нөгөө гараа цээжин дээрээ тавиарай.
  • Амьсгалаа маш удаан гаргаж, бас аваарай.
  • Дасгалыг 10 удаа хийнэ.

4. Хөлөө өргөх байрлал

Хөлөө өргөх энэхүү дасгал нь хэвлий болон ташааны булчинг илүү хүчтэй болгож, таны цусны эргэлтийг сайжруулах болно.

  • Нуруун дээрээ хэвтээд хоёр гараа биеийнхээ хажууд байрлуулна.
  • Эхлээд баруун хөлөө 90 градусын өнцөг үүсэхээр өргөнө.
  • Хөлөө өргөхдөө амьсгаагаа гаргаж, буулгахдаа амьсгаагаа авна.
  • Ингээд зүүн хөл дээрээ мөн давтаж хийнэ. Хөл тус бүр дээрээ 10 удаа хийнэ.

5. Хагас гүүр байрлал

Энэ дасгал нь таны биеийг бүхэлд нь сунгаж, хүчтэй болгох болно.

  • Нуруун дээрээ хэвтээд ташаагаа эгц шулуун болох хүртэл нь өргөнө.
  • Ташаагаа өргөсөн чигтээ 30 секунд бариад, удаанаар доошлуулна.
  • Дасгалыг 3 удаа хийгээрэй.

6. Хамраараа амьсгалах

Энэ дасгал нь таны бие махбод болон оюун санааг тайвшруулж, амрахад туслах болно.

  • Орон дээрээ дээш харан хэвтэнэ.
  • Биедээ хөнгөн иллэг хийх зуураа хамраараа амьсгална.

7. Хүзүү болон мөрний дасгал

Бидний ихэнх нь ажлын ачаалал болон компьютерын өмнө их сууж ажилладаг болохоор энэхүү хүзүү болон мөрний дасгал маш чухал юм. Тиймээс та тогтмол мөр болон хүзүүний дасгал хийж байх шаардлагатай.

  • Нуруугаараа цэх суугаад, зүүн гараа толгойн дээрээ давуулан өргөнө.
  • Тохойгоо нугалаад баруун чихнийхээ ойролцоо байрлуулна.
  • Зүүн тохойгоо нугалаад толгойгоо урагшаа түлхэж өгнө.
  • Энэ сунгалтыг 30 секунд хийгээрэй
  • Гар тус бүртээ гурван удаа хийнэ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу