Шүдний өвчин гэж андуурахад хүргэдэг 5 эргэлзээт өвдөлт

0
274

Шүд янгинаж өвдөх, шүд цоорох, хэт мэдрэмтгий болох болон буйл үрэвсэх гэх мэт шууд шүд өвдөхөд хүргэдэг олон учир шалтгаанууд байдаг шүү дээ. Гэхдээ шүдний бүх өвчин зовиур нь дан ганц шүдтэй холбоотой биш. Зарим өвчнүүд шүдтэй холбогдож мэдрэгддэг юм. Бид та бүхэндээ шүдтэй ямар ч холбоогүй зарим нэгэн өвдөлт, өвчин зовиурын талаар анхааруулахаар дараах мэдээллийг хүргэж гэж байна.

1. Эрүүний асуудал

Эрүүнээс болж таны шүд өвдөж байж болно. Шүдэнд өвчин зовиур мэдрэгдэх нь темпоромандибюлар үений эмгэгийн хөгжилтэй холбоотой юм. Энэ нь эрүүг түгжиж орхидог. Эрүүний булчингийн шөрмөс татсанаар ам нээгдэж, хаагдахад асуудал үүсдэг. Дискний шилжилт явагдсанаар ийм зүйл тохиолддог.

2. Синусит

 

Энэхүү өвчин нь нэг эсвэл нилээд хэд хэдэн синусийн бүрхэвчинд үрэвсэл үүсгэдэг. Дээд талын синусит өвдөлт бий болсноор дээд талын хойд шүднүүдэд даралт ирнэ. Шүдний ёзоор синусын доод хэсэгтэй ойрхон байрладаг учраас үүнээс болж шүд өвдөж болдгийг мартаж болохгүй. Энэ өвчин цааш даамжран хүндрэхэд нь шүдний өвчин чухал нөлөө үзүүлдэг болно.

3. Зүрх судасны асуудал

 

Зүрх судсаар өвдөх нь заримдаа биеийн өөр өөр хэсгүүдэд нөлөөлдөг. Хааяа, баруун гар болон зүүн мөр өвддөг бол заримдаа доод шүд болон эрүүнд мэдрэгддэг. Энэ нь хоолойн ангинийн шинж тэмдэг байж мэднэ. Мөн зүрхний шигдээс болж хувирдаг гэдгийг мартаж болохгүй. Хэрвээ таны шүд эрүүл боловч шүд чинь өвдөж байвал зүрх судасны эмчид хандаж үзүүлээрэй.

4. Шүлсний чулуу

 

Шүлсний чулуу нь шүлсний булчирхайн аль нэг сувагт үүсдэн бөгөөд чулууны хэмжээ томрох үед энэ нь шүлсний сувгийг бөглөдөг. Үүний үр дүнд шүд өвдөх, булчирхай хавдах магадлалтай байдаг. Үүнийг оношлуулахын тулд рентген зураг авахуулах хэрэгтэй. Шүлсний чулуу жижигхэн байвал, та мэс ажилбар хийлгүүлэхгүй байж болно.

5. Уушигны асуудал

Уушигны өвчин нь шүдэнд нөлөөлдөг. Өвдөлт ихэнхдээ шүд болон эрүүдн мэдрэгдэх бөгөөд энэ тохиолдолд уушгины хорт хавдар гэж үздэг. Энэ нөхцөл байдал амны хөндийд сөрөг нөлөө үзүүлдэг. Өвдөлт аажимдаа хүзүү болон толгойгоор хүртэл тархах эрсдэл аюултай.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу