Сэм Рэйми “Doctor Strange 2”-ийг найруулж магадгүй

0
112

Бид өмнө нь та бүхэндээ “Doctor Strange 2” киноны ерөнхий найруулагч Скотт Дерриксон ажлаа хүлээлгэн өгсөн тухай мэдээг цаг алдалгүй хүргэж байсан билээ. Тэгвэл энэ удаад түүний ажлыг найруулагч Сэм Рэйми үргэлжлүүлэн авах тухай мэдээллийг хүргэж байгаадаа таатай байна.

Variety сайтын мэдээллэж буйгаар бол Сэм Рэйми одоогийн байдлаар Марвелтай уулзаж ярилцаж байгаа бөгөөд хараахан гэрээнд гарын үсэг зураагүй байгаа юм байна. Тэрээр анх Марвелийн эх бүтээл “Хүн Аалз” гурамсан бүтээлийг Сони Пикчирс кино компанитай хамтран бүтээж байсан билээ. Хэрэв Сэм Рэйми гэрээнд гарын үсэг зурвал 2007 оноос хойш буюу “Хүн Аалз 3”-ийг найруулснаас нь хойшхи анхных нь супербаатартай кино бүтээл болно.

Мөн тус киноны анхны цуврал ангид тоглосон жүжигчин Рейчел МакАдамс эл шинэ цуврал дээр эргэж ирэхгүй болохыг зарласан байна. Түүний хувьд эмч Кристине Палмерийн дүрд тоглож байсныг та бүхэн тод санаж байгаа байх. Ямартаа ч “Doctor Strange 2” дээр түүний дурлалт бүсгүй Кристине дахин эргэж ирэхгүйн бололтой.

Кино зураг авалт энэ 5-р сард эхлэх төлөвтэй байгаа бөгөөд ирэх 2021 оны 5-р сарын 7-нд “Doctor Strange in the Multiverse of Madness” нэртэйгээр кино театруудад албан ёсны нээлтээ хийх болно.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу