Тод өнгөлөг хэдий ч зовж шаналан буй дэлхий ертөнц

0
116

Америкийн дижитал артист Хейден Клэй Уиллиамс дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг аянд нэгдэж, өөрийн уран бүтээлээр дамжуулан дуу хоолойгоо илэрхийлжээ.

Түүний энэхүү “Усан Доорхи Ертөнц” цуврал график бүтээлүүд уур амьсгалын өөрчлөлтөөс болж далайн түвшин өсөж буйг илтгэн харуулав.

Маш нягт нямбай ажилласан эл ажилбаруудад орхигдож хаягдсан олон төрлийн обьект голлох суурь нь болж өгсөн бөгөөд нэг тийм үлгэрийн хийгээд дистопия шинж чанар, хэв маяг хослон шигтгэгдсэн байна.

Тэрээр энэхүү хор уршигт өөрчлөлт нь бидний өдөр тутмын амьдралд хэрхэн нөлөөлөх болохыг харуулахыг зорьжээ.

Түүнээс гадна олон олон уран бүтээлч, урлаг соёлийн хүмүүс уг нийгмийн үйл ажиллагаанд сайн дураараа нэгдэн, дуу хоолойгоо олон нийтэд түгээж байгаан тун авууштай үзэгдэл билээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу