Ана Де Армас: намтар, уран бүтээл

0
119

Жүжигчин Ана Де Армас нь 1988 оны 04-р сарын 30-нд Куба улсын Санта Круз дел Норте хотод төрсөн. Түүний аав нь хүний нөөцийн ажилтан бол ээж нь багш мэргэжилтэй. Тэрээр хүүхэд ахуй насаа Хавана хотод өнгөрүүлсэн. Төрсөн нэг ахтай.

Тэрээр 12 настайдаа л жүжигчин болохоор шийдэж, улмаар Кубын Үндэсний Театр Урлагийн сургуульд элсэн орж суралцсан юм. Түүний жүжигчний кареер 2006 онд эхлэсэн бөгөөд “Una rosa de Francia” хэмээх кинонд Мари хэмээх охины дүрд тоглож байв.

18 насандаа Испани улс руу нүүж, “El Internado” хэмээх алдарт телевизийн цуврал кинонд тоглож амжилтын гараагаа эхлүүлсэн аж. Ингээд 2014 он хүртэл буюу Америкийг зорих хүртлээ Ана де Армас хэд хэдэн богино хэмжээний кино болон бусад дэлгэцийн бүтээлд тоглосон юм.

Ана төрөлхийн гоо үзэсгэлэн хийгээд авьяас чадвартай байсан тул Лос Анжелест очоод кино сонгон шалгаруулалтанд ороод төвөггүйхэн тэнцэж байв. Түүний Холливүд киноны эхлэл “Knock Knock” эротик, триллер кино байсан бөгөөд жүжигчин Киану Ривзтэй хамтран тоглосон юм.

Ийнхүү үргэлжлүүлэн “Exposed” , “Hands of Stone” , “Ward Dogs” , “Overdrive” кинонуудад туслах дүрүүдийг бүтээжээ. 2017 онд найруулагч Дени Вильнёвийн “Balde Runner 2049” кинонд Жой-н дүрд тоглосноор дэлхий дахинд өөрийгөө тод томруун таниулсан гэхэд хилсдэхгүй. Тэр ч утгаараа кино саналууд ар араасаа цуварч, 2019 онд түүний тоглосон 5 бүрэн хэмжээний кино нээлтээ хийсэн юм. Үүнд: “Entering Red” , “Yesterday” , “The Informer” , “Wasp Network” болон “Knives Out” кинонууд орно.

Одоо тэрээр “Blonde” хэмээх Мэрилин Монрогийн намтарчилсан уран бүтээлд гол дүрийг бүтээж байгаа бөгөөд үүнээс гадна “Sergio” , “The Night Clerk” , “Deep Water” болон “No Time To Die” кинонууд тоглож байна.

Тэрээр 2011 онд жүжигчин Марк Клотеттой гэр бүл болсон хэдий ч 2013 онд гэрлэлтээ цуцлуулж хоёр тийш болсон юм.

Өндөр: 168 см, Жин: 55 кг, Нүдний өнгө: Бор, Үсний өнгө: Ногоон, Орд: Үхэр

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу