Оскар 2020: Академийн шагнал гардуулах ёслолын ажиллагааны шилдгүүд тодорлоо – Парт 1

0
126

92 дахь удаагийн Академийн шагнал гардуулах ёслол сэтгэл хөдөлгөм үйл явдлаар дүүрэн болж өндөрлөлөө. Энэ удаагийн шагнал гардуулах ёслолд “Joker” кино хамгийх их буюу нийт 11 номинацид нэр дэвшсэн бол “Parasite” кино хамгийн их буюу 4 шагналыг хүртэж шуугиан тарьлаа. Ингээд та бүхэндээ Оскарын шагнал хүртсэн бүтээл болон уран бүтээлчдийг танилцуулах гэж байна.

Шилдэг бүтээл: Parasite – Ква Син-Аэ болон Пон Жун-Хо

Шилдэг найруулагч: Пон Жун Хо – Parasite

Шилдэг эрэгтэй гол дүр: Хоакин Феникс – Joker

Шилдэг эмэгтэй гол дүр: Рене Зеллвегер – Judy

Шилдэг эрэгтэй туслах дүр: Брэд Питт – Once Upon a Time in Hollywood

Шилдэг эмэгтэй туслах дүр: Лора Дерн – Marriage Story

Шилдэг эх зохиол: Пон Жун-Хо – Parasite

Шилдэг сэдэвлэсэн зохиол: Тайка Вайтити – Jojo Rabbit

Шилдэг хүүхэлдэйн кино: Toy Story 4

Шилдэг гадаад кино: Parasite

Шилдэг баримтат кино: American Factory

Шилдэг богино хэмжээний баримтат кино: Learning to Skateboard in a Warzone (If You’re a Girl)

Ингээд та бүхэндээ Оскарын шагнал хүртсэн бүтээл болон уран бүтээлчдийг танилцуулах эхний хэсэг үүгээр өндөрлөж байна. Дараагийн хэсэг дээр үлдсэн номинацид ямар ямар кино, ямар ямар уран бүтээлчид шагнал авсан болохыг үзээрэй.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу