Найруулагч Уэс Андерсоны цоо шинэхэн “The French Dispatch” кино энэ онд нээлтээ хийнэ

0
127

Кино урлагт өөрийн гэсэн өвөрмөц өнгө төрхөөрөө бусдаас онцгойрдог, эгэл бус кино найруулагч Уэс Андерсон өөрийн цоо шинэхэн уран бүтээлээ хүргэхэд тун ойртжээ. Түүний эл “The French Dispatch” инээдэм, драма, романс жанрын бүтээл нь энэ оны 07-р сарын 24-нд албан ёсны нээлтээ хийх юм байна.

Кино нь 20-р дугаар зууны үед Францын Парис хотноо ажиллаж байсан сэтгүүлчдийн тухай өгүүлнэ.

Киноны гол дүрүүдэд жүжигжин Сирша Ронан, Тимоти Шаламе, Элизабет Мос, Леа Сейду, Билл Мюррей, Эдвард Нортон, Кристоф Вальц, Сесиль Де Франс, Уиллем Дефо, Тильда Суинтон, Лев Шрайбер, Оуэн Уилсон, Эдриен Броуди, Бенисио Дель Торо нар тоглосон.

Ингээд тус киноны анхны албан ёсны зурагт хуудас гарсан бөгөөд эл зурагт хуудас иллюстраци хэв маягтай хийгдсэн бөгөөд дүрүүдийн онцлог шинж чанаруудыг шигтгэж өгсөн гайхалтай уран постер болсон байна.

“Searchlight Pictures” кино компанитай хамтран хийсэн тус кино нийт 25 сая ам.долларын өртгөөр бүтсэн юм байна. Дашрамд дурдахад найруулагч Уэс Андерсон одоогийн байдлаар “The Rosenthal Suite” хэмээх инээдмийн киноны зохиол дээр ажиллаж байгаа юм байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу