Эмэгтэйчүүд дараах 10 алдааг гаргаснаар эрчүүдийн хайр сэтгэл хөрдөг

0
349

Хэрвээ бүсгүй та доор дурдсан зүйлсийг өөрөөсөө олж анзаарсан бол аль болох л хурдан өөрчлөх шаардлагатай гэсэн үг. Эс тэгвээс таны хайр дурлалын харилцаанд сэв суух аюултай шүү. Хайр гэдэг байнгын л хувьсан өөрчлөгдөж байдаг. Тийм болохоор цаг үргэлж л анхаарч байхгүй бол болохгүй.

1. Түүний утас эсвэл компьютерийг шалгадаг

Хамтрагчийнхаа гар утсыг эсвэл компьютерийг шалгах бол маш бүдүүлэг зүйл. Та түүний хараат бус байдлыг хүндлэх ёстой. Тийм муухай үйлдэл гаргаснаар та түүний итгэлийг алдах болно шүү.

2. Түүнд хайртай хүн шигээ ханддаггүй

Тэр таныг аз жаргалтай байлгах гэж хичээж байгаа үед нь түүнийг өндрөөс харах ямар ч хэрэг байхгүй. Зарим тохиолдолд эрх тэгш эсвэл түүнээс ч илүү байдлыг бүсгүйчүүд хүсдэг. Гэхдээ тэр бол айл гэрийн ноён нуруу гэдгийг нь бүү умартаарай.

3. Түүнийг үнэлэж, үүнд талархаж явдгаа илэрхийлэхгүй байх

Хэрвээ та түүний хийж байгаа зүйлийг үнэлэж, түүнд урам зориг хайрлаж, түүнд талархаж явдгаа илэрхийлэхгүй бол түүний хайр сэтгэл хөрч мэдэх юм. Ихэнх эрчүүд өөрсдийгөө үнэлүүлж, өөрөөрөө бахархуулах дуртай байдаг шүү дээ.

4. Та ор хөнжлийн ажилдаа хичээл зүтгэл гаргадаггүй

Бэлгийн амьдрал бол хосуудын харилцаанд маш чухал зүйлийн нэг. Хэрвээ та түүний сексийн хүсэл таашаалыг хангахад хичээхгүй бол тэр харилцаанаасаа бүрэн таашаал авч чадахгүйд хүрнэ.

5. Түүнийг өөр хүн болгон хувиргахыг хичээдэг

Түүнийг аль болох байгаагаар нь хүлээж ав, түүнийг өөрөөр байлгахыг бүү хичээгээрэй. Түүнийг өөрчлөх гэж бүү хичээ.

6. Та байнга асуудал сөхөж гаргаж ирдэг

Эрчүүд аливаа асуудал эсвэл өмнө нь болсон зүйлсийг сөхөж гаргаж ирэхэд дургүй. Хайртай бүсгүй нь өөрт нь аз жаргал, баяр хөөр авчраасай гэж хүсдэг болохоос биш хэрүүл уруул, байнгын үл ойлголцол сөргөлдөөнийг хүсдэггүй.

7. Тэр таны сэтгэлийг татаж байгаа гэдгээ мэдрэхгүй байх

Түүнийг хүссэн хэвээр байгаа гэдгээ түүнд ойлгуулж байгаарай. Түүний сэтгэлийг татах зүйл хийгээрэй. Тэр таны зүрх сэтгэлд чухал байр суурь эзлэж байгааг мэдэх ёстой.

8. Түүнд хувийн орон зай, цаг хугацааг өгөхгүй байх

Эрчүүдийн эрх чөлөөг хязгаарлаж үл болно. Түүнийг байнга өөртэйгөө хамт байх ёстой гэж түүнээс бүү шаардаарай. Өөрийнхөө зүрх сэтгэлийг үнэлэхийн зэрэгцээ түүнд хувийн орон зай, цаг хугацаа, эрх чөлөөг нь олгож байх учиртай шүү.

9. Түүнийг байнга буруутгадаг

Алдаа дутагдлаа хүлээж чаддаг бүсгүй хүнийг эрчүүд үнэлэж хүндэлдэг юм шүү.

10. Та өөрийнхөө бодлыг уншиж чадахгүй байна хэмээн түүнийг зэмлэдэг

Тэд эмэгтэй хүнийг нээлттэй, илэн далангуй байхад дуртай. Тэд ч өөрсдөө өөрийнхөө хүсэл шаардлагыг илэн далангүй хэлэхийг хүсдэг. Ямар нэгэн таамаг хийхийг эрчүүд хүсдэггүй, ялангуяа хайртай бүсгүй нь өөрөө хэлчих зүйл дээр таавар таалгуулаад байхад дургүй.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу