Гэгээн хайрын Валентины оройг гайхалтай өнгөрүүлэх зөвлөгөө

0
325

Бид та бүхэндээ “Аз Жаргалтай Гэр Бүл Болох Энгийн Зуршлууд” хэмээх номын зохиолч Рэнди Шроедерийн гэгээн хайрын Валентины оройг гайхалтай өнгөрүүлэх талаар өгсөн гурамсан зөвлөгөөг нэгтгэн хүргэж байгаадаа таатай байна.

1 . Боломж байвал хайртайгаа хамт гадуур тэмдэглэ

Рэнди Шроедер хэлэхдээ: “Би амьдралынхаа туршид нийтдээ 2000 гаруй хостой ярилцаж үзсэн бөгөөд Валентины баяраа хамтдаа гадуур тэмдэглэн, өөр хоорондоо ганцхан цаг ч болов дотно харилцан яриа үүсгэх нь хосуудын харилцааг илүү бат бөх болгодог болохыг олж мэдсэн юм. Тиймээс аль болох цаг заваа зохицуулаад гадуур зугаалах, ресторонд оройн зоог барин шинэ төрлийн дарс шимэх гэх мэт тав тухтай орчинг өөрсөддөө бүрдүүлээрэй.”

2. Ирээдүйн зорилго, төлөвлөгөөгөө илэн далангуй ярилц

Хайр тань таны бодлыг унших чадвартай биш болохоор хоорондоо илэн далангүй ярилцан, цаашид юу хийх, ямар төлөвлөгөөтэй байгаагаа тодорхойлох хэрэгтэй. Хосууд өөр өөрсдийн хүсэл мөрөөдөл, зорилго тэмүүллээ ярилцаж нэгтгэснээр харилцаа илүү нягт, гүн гүнзгий болдог билээ.

3. Ямар нэгэн гэнэтийн зүйлээр бэлэг барих

Энэ сайхан гэгээн хайрын баярын оройг илүү онцгой болгохыг хүсэж байвал та хамтрагчийнхаа хүсэл сонирхолд нийцсэн ямар нэгэн гэнэтийн зүйл бэлдээрэй. Жишээ нь түүний дуртай хоолыг гэртээ хийж өгөх, эсвэл ресторанд хооллонгоо түүнд сүйн бөгж эсвэл гэрлэх санал тавих, хамтдаа гадаад орон руу аялах гэх мэт. Гэнэтийн буюу хамтрагчийнхаа төсөөлж байснаас шал өөр онцгой гоё мэдрэмжийг түүнд өгөхийг хичээгээрэй.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу