Ертөнцийн 20 хууль

0
457

Өнөөгийн нийгмийн амьдралийн хэв маяг нь бид бүхнийг завгүй байлгаж байгаа хэдий ч оршихуйн утга учраас холдуулж байгаа нь үнэн билээ. Бид энэ хорвоод ямар учраас төрсөн бэ? Бид энэ амьдралдаа юуг даван туулах ёстой вэ? Бид юуны төлөө амьдрах учиртай вэ?

Амьдралын утга учир юу юм бэ? гэх мэт асуултууд таны оюун санаанд ганц бус удаа төрж л байсан л байх. Тэгвэл бид бүхэн дараах ертөнцийн 20 хуулийг танин мэдэж, өөрсдийн амьдралдаа зөв хэрэгжүүлж чадваас үйлийн үрийн хүрднээс ангижрах боломжтой юм. Ингээд ертөнцийн 20 хуультай танилцацгаая.

1. Үйлийн үрийн хууль

Энэхүү хуулийн гол зорилго нь эе зохис хийгээд тэнцвэрт байдалд хүрэхэд оршино. Бид бүхэн амьдралдаа карма буюу үйлийн үрийг өөрсдийн бодол санаа, сэтгэл хөдлөл, үг болон үйлдлээрээ бүтээж байдаг. Бид бүхэн амьдралыг хийгээд үхлийг ялан дийлэхийн тулд үйлийн үрийн гинжин холбоосын учрыг тайлан таслаж, өнгөрсөн амьдрал тань таны ирээдүйг бүтээх бус ирээдүйгээ цоо шинээр өөрөө бүтээж амьдрах боломжийг өөр өөртөө олгох учиртай юм шүү.

2. Мэргэн оюун ухаан хууль

Мэргэн оюун ухаантай байна гэдэг нь зовлон шаналалыг ойлгож, өөр өөрийгөө танин мэдэхийн нэр юм. Мэргэн оюун ухаан бидэнд юуг өөрчлөж чадах ёстой, юуг чадахгүй вэ гэдгийг мэдүүлдэг учигтай.

3. Долгионы эрчисийн хууль

Бид бүхэн байнгын хөдөлгөөнд оршиж байдаг эрчисээр бүтээгдсэн. Бид бол хүн төрлийг олсон сүнслэг биетүүд гэдгээ ойлгож ухаарах хэрэгтэй. Мөн орчлон ертөнцөд юу байнгын тогтмол оршдоггүй, бүх зүйл хувьсан өөрчлөгдөж байдаг юм.

4. Дэвшлийн хууль

Мэргэн оюун ухаан гэдэг сүнслэг хөгжил дэвшлээр дамжин илэрдэг зүйл. Бид өөрсдийн сэтгэл хөдлөл болон эгогоо давж, сүнслэг хөгжлийн зам мөрийг дагах ёстой.

5. Ганцын хууль

Хүн төрөлхтөн хийгээд орчлон ертөнцийн бүх зүйлс нэгэн бүхэл цулын хэсгүүд юм.

6. Хайрын хууль

Хайр бол бүх зүйлийн хариу билээ. Энэ нь хязгааргүй хийгээд ямар ч болзолгүй байх ёстой. Хайр бүхнийг анагаадаг.

7. Хүртээмжтэй байдлын хууль

Огторгуй ертөнц бүх хүн төрөлхтөнд хэрэгтэй зүйлээ авах эсэхийг магадлаж байдаг.

8. Талархлын хууль

Энэ нь бид бүхэн өөрт байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байж, түүндээ талархаж байх ёстой эрүүл зуршлыг бий болгоход тусладаг хууль юм.

9. Зохицлын хууль

Хүмүүс бүгдээрээ ертөнцийн хуулийн дагуу ертөнцтэй зохицон амьдрах хэрэгтэй. Үүнд, бусдын амийг хороохгүй, бусдад худал хэлэхгүй, бусдыг хууран мэхлэхгүй, бусдыг үзэн ядахгүй, бусдаас хулгай хийхгүй гэсэн үндсэн чухал зүйлсүүд байдаг.

10. Ажиглалтын хууль

Бидний бодит амьдрал бидний юу бодож байгаа хийгээд бодсон бодлоор тодорхойлогддог. Бодол үйлдэл болж, үйлдэл нь бидний зан төлөвийг хөдөлгөөнд оруулдаг.

11. Ухамсар тусгаарлалтын хууль

Аливаа хүмүүн тодорхой хугацааг л дэлхийд өнгөхөөдөг. Тиймээс бид бусад хөндлөнгийн хүмүүс болон эд зүйлсэд татагдах ёсгүй. Хэтэрхий замбараагүй уялдаа холбоо нь тэнцвэргүй эрчмийн шалгаан болдог учигтай. Иймд аль болох ухамсарт байдлаараа тусгаарлалтыг бий болгох хэрэгтэй.

12. Зан төлөвийн хууль

Бид өөрсдийн үйлдэл бүрээ хянаж удирдах ёстой. Үүний тулд эхлээд зан төлөвөө хянаж удирдах ёстой юм.

13. Хүлээн зөвшөөрөх хууль

Аливаа болсон хийгээд болох гэж зүйлийг хүлээн зөвшөөрөх нь эв эеийг бий болгоно.

14. Хоёрын хууль

Ертөнцийг эр болон эм эрчис буюу хоёр хүчин удирддаг. Энэ хоёр хүчин нь бүхний тэнцвэрт байдлыг бүрдүүлдэг юм.

15. Гурвалын хууль

Энэ нь бие махбодь, бодол санаа хийгээд сүнс юм. Эго бие махбодийг удирдаж, ухаан оюун бодлыг хянаж, сүнс нь зүрх сэтгэлийг удирддаг. Энэ гурвал хоорондоо нийцтэй уялдан хорших учиртай.

16. Таталцлын хууль

Бид юу хүснэ, түүнийгээ л татдаг учиртай. Сайн нь сайныг, муу нь мууг, хайр нь хайрыг татдаг билээ.

17. Тэнгэрлэгийн хууль

Тэнгэрлэг хэмээгчийг дотроо байгааг мэдвэл түүнийг бид илэрхийлж эхлэдэг.

18. Эргэлт мөчлөгийн хууль

Хүн бүхний амьдрал өөр өөр эргэлт мөчлөгөөр явагддаг. Ерөнхийдөө хүний амьдрал 4-5 эргэлт мөчлөгийн хэсгээс бүрдэх бөгөөд тус бүр 9-12 жил үргэлжлэх төлөвтэй. Гэхдээ хүн бүхнийх харилцан адилгүй.

19. Хувь тавилангийн хууль

Хувь тавилан гэдгийг нөгөө талаас нь харж үзвэл бидний амьдралынхаа туршид хурааж хуримтлуулах туршлага хийгээд амьдралын сургамж хичээл юм. Эсрэг тал нь бол мэдээж үйлийн үртэй холбоотой. Бид бүгд хувь тавилангаа дүүргэх учиртайг санаж явах хэрэгтэй.

20. Дахин төрөхийн хууль

Хэрвээ та үйлийн үрийн хүрдэнгээс ангираж эс чадвал дахин ямар нэгэн төрөлд төрж үхэх учиртай гэдгийг ойлгох хэрэгтэй.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу