Жозеф Гордон-Левитт: намтар, уран бүтээл

0
116

Америкийн кино жүжигчин, дуучин, антрепренёр Жозеф Леонард Гордон-Левитт нь 1981 оны 02-р сарын 17-нд Лос Анжелес хотод төрсөн. Тэрээр Еврей гаралтай юм. Түүний эцэг Деннис Левитт нь Пасифика хэмээх радио холбооны захирал байсан бол харин ээж Жейн нь улс төрч эмэгтэй байсан юм.

Ээж нь 1970 оны үед Конгрессийн гишүүнд хүртэл өрсөлдөж байсан удаатай. Түүний өвөө болох Майкл Гордон Левитт нь Холливүдийн кино найруулагч байсан. Тэрээр Дан хэмээх нэг ахтай байсан бөгөөд ах нь 2010 онд буюу 36 настайдаа өөд болжээ.

Жозеф дөрвөн настайгаасаа эхлээд мюзикл театрт тоглож эхлэсэн бөгөөд тун удалгүй өөрийн төлөөлөгчтэй болж, телевизийн реклам болон олон ангит цуврал кинонуудад тоглож байв. 1991 онд буюу 10 настай байхдаа “Dark Shadows” хэмээх телевизийн цуврал кинонд тоглосон.

Үүний араас “A River Runs Through It” , “The Powers That Be” , “Switching Parents” , “Angels in the Outfield” болон “Third Rock from the Sun” гэх мэт бүтээлүүдэд тоглож тухайн үедээ бяцхан од хүү болон гялалзаж байв.

“ХЭРВЭЭ ЧИ ӨӨРИЙГӨӨ БУСДААС ИЛҮҮ ХЭМЭЭН ХАМРАА СӨХВӨЛ, МАГАД ЧАМТАЙ НӨХӨРЛӨХ ХҮН ОЛДОХГҮЙ, ЧИ ОРЬ ГАНЦААР АМЬДРАЛЫГ ТУУЛНА.”

Ингээд тэрээр 2000 онд Колумбиагийн Их сургуульд элсэн орохоосоо өмнө “Halloween H20: 20 Years Later” болон “10 Things I Hate About You” хэмээх кинонуудад тогложээ. Жозеф их сургуульд түүх, уран зохиол, Франц яруу найргийн чиглэлээр суралцаж байсан боловч 2004 онд сургуулиа орхиж, кино урлагтаа бүрэн дүүрэн анхаарлаа төвлөрүүлсэн билээ.

Кино урлагтаа эргэн ирээд “Mysterious Skin” , “Brick” , “Latter Days” хэмээх гурван ч бүрэн хэмжээний кинонд тоглосон бөгөөд кино шүүмжлэгчдээс маш сайн үнэлгээ авч байсан юм. Түүний ур чадвар сайжрахын хирээр найруулагчдийн анхаарлын төвд орж тун сайн бүтээлүүдэд тоглож эхлэсэн юм.

2007 онд “The Lookout” , 2008 онд “Stop-Loss” , 2009 онд “500 Days of Summer” кинонд тус тус тогложээ. Магад “500 Days of Summer” түүнийг дэлхий дахинд таниулсан хит бүтээл нь байх. Тэрээр тус киноны гол дүр болох Том Хансений дүрээр “Алтан Бөмбөрцөг” кино наадамд хүртэл нэр дэвшиж байсан билээ.

2009 онд мөн түүний тоглосон бас нэгэн бүтээл дэлгэцнээ гарсан бөгөөд энэ нь “G.I. Joe: The Rise of Cobra” байв. Тэрээр тус бүтээл эсрэг талын Кобрагийн дүрд тоглосон юм. Дараа жил нь тэрээр дэлхийн шилдэг найруулагч Кристофер Ноланы “Inception” кинонд тогложээ. Харин 2012 онд “The Dark Knight Rises” болон “Looper” кинонуудад тус тус дүр бүтээв.

Кинонд тоглохынхоо хажуугаар кино найруулах хүсэлдээ хөтлөгдөн “Sparks” болон “Morgan and Destiny’s Eleventeenth Date: The Zeppelin Zoo” хэмээх хоёр ч богино хэмжээний кино бүтээж, кино наадмуудад сойсон удаатай. Ингээд удалгүй 2013 онд анхны бие даасан “Don Jon” роматик, инээдмийн драма кино найруулсан билээ. Тус кинонд жүжигчин Скарлетт Йоханссентой хамтран гол дүрд нь тоглосон юм.

Үргэлжлүүлэн, “Sin City: A Dame to Kill For” , “Ant-Man” , “The Walk” , “The Night Before” , “Snowden” , “Straight Outta Oz” , “7500” , “Knives Out” гэх мэт Холливүдийн хит бүтээлүүдэд тоглосоор байна.

Одоогийн байдлаар тэрээр хэд хэдэн кино бүтээлүүдэд тоглохын хажуугаар өөрийн найруулагчийн ажилбар болох “Wingmen” болон “Mr. Corman” гэх хоёр ч кинон дээрээ ажиллаж байгаа юм байна. Тэрээр 2014 онд Таша МакКаулей хэмээх бүсгүйтэй гэрлэсэн бөгөөд тэд одоогоор хоёр хүүгийн хамтаар амьдарч байна.

Өндөр: 176 см, Жин: 70 кг, Нүдний өнгө: Хар Бор, Үсний өнгө: Хар Бор, Орд: Хумх, Шүтлэг: Еврейн шашин, Дуртай хоол: Бургер, Дуртай жүжигчин: Гэри Өлдмэн, Даниэль Дэй-Льюс, Уаррен Оатес, Петер Селлерс, Дуртай спорт: Хөлбөмбөг, Сагсанбөмбөг, Бэйсболл, Газрын Теннис, Дуртай хөгжим: Гитар, Төгөлдөр Хуур, Бөмбөр, Дуртай кино: Dr. Strangelove (1964), Pulp Fiction (1994), Big Night (1996), Sling Blade (1996), Trees Lounge (1996), Swingers (1996) , Хөрөнгө: $35 сая ам.доллар

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу