Зурхайн шилдэг 5 аппликейшн

0
149

Хосуудын хоорондын зохицол нийцэл, хувь хүний зан төлөв хийгээд өдөр тутмын амьдралд тохиолдох үйл явдлуудыг үнэн зөв харуулдаг шилдэг зурхайн аппликейшнуудыг танилцуулж байна. Зурхайд итгэдэггүй хүмүүсийг гайхшруулж чадах гайхалтай аппууд шүү.

1. Chaturanga Astrology Horoscope

Энэхүү апп-д та төрсөн огноо, төрсөн газраа бичиж бүртгүүлээд өөрт хэрэгтэй, өөрийн хүссэн зүйлсээ асууж болно. Таны асуусан асуултанд Энэтхэгийн Ведик зурхайн зурлага дээр тулгуурлан хариулт өгөх болно.

2. The Dailyhoroscope

Уг аппийг гар утсандаа суулгаснаар өдөр, долоо хоног, сарынхаа зурхайг олж мэдэхээс гадна Хятад, Дриуд зэрэг олон төрлийн зурхайг унших боломжтой. Хамгийн чухал нь энэ аппликейшнийг ашиглахад маш энгийн, аливааг хайхад хялбар.

3. The Pattern

Та өөрийгөө болон хайртай хүнээ илүү гүнзгий ойлгож, сайн болон муу талуудыг нь маш дэлгэрэнгүй мэдэхийг хүсвэл энэхүү аппыг татаж аваарай. Уг апп нь хувь хүний зан ааш, хайр дурлалын харилцаа зэргийг маш нарийвчлалтай, хамгийн үнэн зөвөөр гаргаж өгдөг юм. Үүнийг дэлхийн олон мянган хүн хэрэглэдэг апп билээ.

4. Astrostyle

Энэ бол дэлхийн алдартай одуудтай ажиллаж байсан гайхалтай зурхайчдын боловсруулсан аппликейшн. Өдөр тутмын амьдралын зурхайгаа авахын зэрэгцээ өөрийнхөө зурхайн зурлагыг болон хайртай хүнийхээ зурхайтай харьцуулан, таарч тохирох үгүйгээ шийдэх боломжтой.

5. Co-Star

Энэхүү аппын гол онцлог нь хиймэл оюун ухаан дээр суурилсан. NASA болон мэргэжлийн одон орон судлаачдын мэдээллийн сан дээр тулгуурлан зурхайн зурлагыг боловсруулдгаараа онцлогтой. Мөн танд маш гоё амьдралын зөвлөгөөнүүдийг өгдөг. Таны зан храктерийн талаар маш үнэн шудрага хэлж чадах хамгийн шилдэг апп.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу