Seven (1995) киноны тойм

0
237

ЛОГЛАЙН: Тэтгэвэртээ гарахаар зэхэж буй хашир туршлагатай мөрдөгч Уильям Сомерсет болон түүний албыг үргэлжлүүлэн ажиллах гэж буй залуу мөрдөгч Дэвид Миллс нар долоон хар нүглийг нийгэмд сэтгэл хиртхийлэм байдлаар мэдрүүлэх зорилго агуулсан цуврал алуурчны араас нэхэн хөөнө.

SE7EN (1995) | R
2 цаг 7 минут | 8.6/10
Гэмт Хэрэг | Драма | Учир Битүүлэг

“ДОЛОО” кино нь 1990-ээд оны үед гарч байсан шилдэг кинонуудын нэг бөгөөд цуврал алуурчинтай гэмт хэргийн жанр дундаа ч онцлох байр суурийг эзэлдэг Дэвид Финчерийн хит классик бүтээл. Хүн төрөлхтний бохирдсон нийгмийн амьдралын моралын асуудлыг хурцаар илэрхийлэн гаргаж ирсэн уг кино нь ямар ч аллага, хэрцгийлэл, хүчирхийлэлийн үйл явдлыг харуулалгүйгээр үзэгчдэд маш хүчтэй айдас хүйдэс, жигшил зэвүүцлийг мэдрүүлсэн юм.

Тус киноны чухал дүр Жон Доугийн аллага бүрийнхээ ард үлдээх үгс буюу
“ховдог” , “шунахай” , “залхуу” , “тачаал” , “бардам” , “атаархал” , “хилэн” нь Христийн үхлийн долоон хар нүгэл нэрийддэг хэдий ч хүмүүний хүлчин тэвчих ёстой,
ялан дийлэх ёстой хор хөнөөлт долоон хар зан авир хэмээн нэрийдвэл зохилтой. Киноны төгсгөлд, “Эрнест Хэмингуэй; энэ ертөнц бол их сайхан газар, түүний төлөө тэмцэх ёстой гэж хэлсэн. Гэхдээ би зөвхөн сүүлийн хэсэгтэй нь л санал нийлж байна” хэмээн Сомерсетийн хэлсэн энгийн боловч гүнзгий утга төгөлдөр ишлэлээр найруулагчийн хэлэх гэсэн хамгийн үнэ цэнэтэй санааг тодорхойлон ойлгож болох юм.

НАЙРУУЛАГЧ: Дэвид Финчер, ПРОДЮСЕР: Арнолд Копелсон, Филлис Карлиле, ЗОХИОЛЫГ БИЧСЭН: Эндрью Кевин Уокер, ДҮРҮҮДЭД: Брэд Питт, Морган Фримен, Гвинет Пэлтроу, Кевин Спейси, ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ: Ховард Шор, ЗУРАГЛААЧ: Дариус Хонжи , ЭВЛҮҮЛЭГЧ: Ричард Фрэнцис-Брюс

ДИСТРИБЬЮТЕР: Нью Лайан Синема, ПРОДАКШН КОМПАНИ: Жуно Пикс, Сеччи Гори Пикчирс, АЛБАН ЁСНЫ НЭЭЛТ: 1995 оны 09-р сарын 22, ТӨСӨВ: $33 сая ам.доллар, АШИГ ОРЛОГО: $327.3 сая ам.доллар

Албан ёсны трэйлер:

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу