Крис Хемсвортийн гол дүрд нь тоглож буй “Extraction” киноны анхны зураг дэлгэгджээ

0
120

Ах дүү Руссогийн продюсерласан, Нэтфликсийн цоо шинэхэн экшн триллер жанрын бүтээл “Extraction” киноны анхны фото зураг олонд дэлгэгдлээ. Тус киноны гол дүрд жүжигчин Крис Хемсворт тоглосон бөгөөд хар захын зориг зүрхтэй хөлсний алуурчны дүрийг бүтээжээ.

Тус киноны ерөнхий найруулагч Сэм Харгрэйв ажилласан бол кино зохиолыг Жо Руссо бичжээ. Сэмийн хувьд эл бүтээл нь түүний хамгийн анхны найруулагчаар ажиллаж байгаа кино юм байна. Киноны гол дүрүүдээс Крисээс гадна жүжигчин Дэвид Харбор болон Дерек Люк нар тоглосон.

Киноны албан ёсны нээлт ирэх 04-р сарын 24-нд болно. Киноны ерөнхий үйл явдлын агуулга нь Тайлор Рэйк (Крис Хемсворт) хэмээх хөлсний цэрэг шоронд хоригдож буй олон улсын гэмт хэргийн эзэн болох Филлиппин бизнесмений хулгайлагдсан хүүг аврахаар тэмцэх тухай өгүүлнэ. Удахгүй киноны албан ёсны трэйлер цацагдах аж.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу