The Wailing (2016) кино тойм

0
236

ЛОГЛАЙН: Өмнөд Солонгосын жижиг тосгонд нэгэн Япон өвгөн амьдрахаар ирэх бөгөөд түүнийг ирснээс хойш тосгоны ард иргэдэд өвчин тахал, үхэл зовлон нүүрлэж эхлэнэ. Уг хоморгод тосгоны цагдаагийн охин өртөх бөгөөд тэрээ охиноо аврахын төлөө Япон өвгөний араас ангуучлана.

THE WAILING (2016) кино тойм | R
2 цаг 36 минут | IMDb үнэлгээ: 7.4/10
Аймшиг | Учир Битүүлэг | Триллер

Өмнөд Солонгосын кино найруулагч На Хон Жиний гуравдахь бүрэн хэмжээний бүтээл “Цурхираан” нь зөвхөн Азид төдийгүй Европ, Америкт шуугиан тарьсан маш сайн бүтээл юм.

Найруулагч уг бүтээлээрээ ксенофоби буюу харь хүнийг үзэн ядах үзлийн тухай, 20-р зууны эхэн үеийн Солонгосын хойг дахь Японы колончлолын тухай, сайн муу болон зөв буруугийн тухай, өөр өөртөө болон бусдад итгэх итгэлийн тухай, шашин шүтлэг болон хий ухаар зүйлийн тухай, гай зовлонгийн санамсаргүй тохиолдлын тухай өгүүлжээ.

Бүхэл бүтэн зургаан жилийн хугацаанд хийсэн энэхүү кинонд Христ, Буддизм болон Солонгос & Японы уламлалт бөө мөргөлийн шүтлэг хоорондын зөрчил хийгээд нийлэмжийг харуулсан нь тун сайшаалтай.

НАЙРУУЛАГЧ: На Хон Жин, ПРОДЮСЕР: Сү Дон Хюн, Ким Хо Сун, ЗОХИОЛЫГ БИЧСЭН: На Хон Жин, ДҮРҮҮДЭД: Квак До Уон, Хван Жүн Мин, Чун Вү И, Жун Кунимура, Хван И Ким, ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ: Ян Ён Гюу, Далпалан, ЗУРАГЛААЧ: Хон Кюун Пёо, ЭВЛҮҮЛЭГЧ: Ким Сүн Мин

ДИСТРИБЬЮТЕР: 20-р Зуун Фокс Кореа, ПРОДАКШН КОМПАНИ: Фокс Интернэйшл, Сайад Миррор, АЛБАН ЁСНЫ НЭЭЛТ: 2016 оны 05-р сарын 12, ТӨСӨВ: $8 сая ам.доллар, АШИГ ОРЛОГО: $51.3 сая ам.доллар

Албан ёсны трэйлер:

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу