Амралтын өдөр танд аз жаргал, инээд хөөр авчрах 13 комеди, драма кино бүтээлүүд

0
201

Сайн инээдмийн кино олж үзэх үнэхээр хэцүү байдаг. Ихэнх комеди киноны хошин өнгө аяс, ёжлол, онигоо нь хэтрүүлэгтэй, ойлгомж муутай эсвэл дүрүүд нь нэг хэвийн, уйтгартай байдаг. Бид энэхүү нийтлэлээ инээдмийн жанрын кинонд дуртай хүмүүсдээ зориулан оруулж байна. Уг нийтлэлд таны амралтын өдөр танд хачир болж аз жаргал, инээд хөөр авчрах сүүлийн үеийн 13 инээдмийн киноны жагсаалтыг хүргэж байна.

1. Late Night

Кэтрин Ньюбери бол алдартай шөнийн шоу нэвтрүүлгийн хөтлөгч. Шоуных нь үнэлгээ буурсантай холбоотойгоор тэрээр ажлаасаа халагдахын даваан дээр ирнэ. Энэ үед Молли түүний багт орж ирснээр бүх зүйл эргэнэ. Молли түүнтэй хэрэлдэж маргалдахаас огт айдаггүй, юу бодож санаж байгаагаа шулуухан хэлдэг бүсгүй. Молли түүний шоу болон карьерыг аварч чадах болов уу?

– IMDb үнэлгээ – 6.5

2. The Specials

Бруно болон Малик нар аутизмтай бага, өсвөр насны хүүхдүүдийг 20 гаруй жил сурган хүмүүжүүлж буй хүмүүс. Тэд хүүхэд бүр хайрлагдах ёстой гэж үздэг. Хүүхдүүдэд найз нөхдөө олж, амьдралдаа илүү сайн дасан зохицоход нь тусладаг. Тэдний хийж буй ажлын үр дүн нийгмээс ангид, нийгмийн үйлчилгээнд үл итгэгч хүмүүсийг хүртэл гайхшруулах болно.

– IMDb үнэлгээ – 7.6

3. My Masterpiece

Артуро, Рензо нар маш удаан хугацаанд нөхөрлөж буй найзууд. Артуро өөрийн гэсэн галерейтай бөгөөд уран зургууд зардаг нэгэн. Харин Рензо бол маш сайн уран зураг зурдаг бүтээлч бөгөөд ганцаардмал байдалд дуртай нэгэн. Рензогийн уран бүтээлүүд үнэ цэнээ алдах үед, Артуро нас барсны дараа уран бүтээлчдийн бүтээл илүү өндрөөр үнэлэгддэг гэдгийг санаад маш гайхалтай, суут санаа бодож, төлөвлөгөө гаргах болно.

– IMDb үнэлгээ – 7.1

4. 100 Things

Тони бол Пол нар маш сайн найзууд бөгөөд баян чинээлэг. Тэдэнд үнэтэй хувцас хунар, машин, орон сууц гээд л бүх зүйлс бий. Гэтэл нэг өдөр тэр хоёр хов хоосон байрандаа нүв нүцгэн сэрэх болно. Тэд өмнөх нэгэн үдэшлэг дээр хоорондоо нэгэн мөрий тавьснаа санана. Тэдний бүх эд хөрөнгө агуулахад түгжигдсэн бөгөөд өдөрт зөвхөн ганц л зүйл авах боломжтой.

– IMDb үнэлгээ – 6.5

5. Greener Grass

Энэ бол хотын захад амьдардаг хоёр баян гэрийн эзэгтэйн тухайн хүүрнэх абсурд инээдмийн кино. Тэд хоорондоо байнга өрсөлддөг. Бяцхан охиноо найздаа бүр өгч, хүүгээ нохой болон хувирахыг харах гээд л сонин этгээд зүйлс зөндөө болно. Гэхдээ тэд эдгээр зүйлсэд огт санаа зовдоггүй, тэдний галзуу ертөнцөд энэ бүхэн хэвийн үзэгдэл мэт харагддаг.

– IMDb үнэлгээ – 6.3

6. Murder Mystery

Гэрлээд 15 жил болж буй хосууд Европ руу аялалаар явахаар шийднэ. Тэд нислэгийн үеэр Английн нэгэн язгууртантай танилцах бөгөөд тэрээр хосуудыг өөрийн баян авга ахынхаа завин дээр хэсэг хугацааг өнгөрүүлээч хэмээн урих болно. Аялалын үеэр завин дээр аллага гарч, мөрдөн байцаагчдын түүхэнд дуртай эхнэр Одри нь уг хачирхалтай аллагын гэмт хэрэгт уруу татан оруулах болно.

– IMDb үнэлгээ – 6.0

7. Booksmart

Ахлах сургуулиа төгсөхийн өмнөхөн хоёр академийн супер од, хамгийн сайн найзууд тэд бага ажиллаж, илүү их наргиж цэнгэх ёстой байсан гэдгээ ойлгодог. Үе тэнгийнхэнээсээ дутахгүй байхаар шийдсэн охид дөрвөн жилийн хөгжилтэй зугаа цэнгэлийг нэг шөнийн дотор хийхийг хичээдэг.

– IMDb үнэлгээ – 7.2

8. The Whistlers

Кристи Гилдад маш их хайртай тул түүний төлөө юу ч хийхэд бэлэн байдаг. Тэрээр цагдаа бөгөөд харин түүний хайртай бүсгүй гэмт хэргийн ертөнцөд холбогдсон нэгэн. Түүнд маш төвөгтэй зүйл хийхэд нь туслахын тулд Кристи тусгай исгэрэх хэл сурч, Гилдагийн дотны найзыг нь шоронгоос гаргах хэрэгтэй болно.

– IMDb үнэлгээ – 6.6

9. Dear Eleanor

15 настай Элли болон Макс нар 1962 оны үеэр гэрээсээ зугтаж, Америкийг хөндлөн гулд аялахаар болно. Тэд Эллигийн ээжийнх нь сүүлчийн хүслийг биелүүлэхийн тулд Элеанор Рузвельтийг олж уулзахыг эрмэлзэнэ.

– IMDb үнэлгээ – 6.0

10. The Weasel’s Tale

Нэгэн залуу хосууд 4 хөгшин уран бүтээлчид амьдардаг эдлэн газрыг худалдан авахыг хүснэ. Тэд цагтаа кино урлагт найруулагч, зохиолч, жүжигчин байсан хүмүүс. Эдлэн газрыг авахын тулд хосууд жүжигчний фен болж жүжиглэх боловч тэднийг хөгшин хэдий ч ямар ухаалаг, зальжин гэдгийг төсөөлөхгүй.

– IMDb үнэлгээ – 7.3

11. The Farewell

Энэхүү инээдмийн драма кино нь зохиолч болохыг хүсдэг Билли охин, түүний эмээ Най Най болон түүний гэр бүлийн тухай өгүүлнэ. Биллигийн эмээ нь хүнд өвчин туссан бөгөөд амьдрах хугацаа тун бага үлдсэн. Тэгээд гэр бүлийн гишүүд нь болон хөршүүд нь Биллигээс үүнийг нууцлах болно.

– IMDb үнэлгээ – 7.7

12. Hichki

Энэ кино нь өөрийн хамгийн дутагдалтай талаа өөрийн хамгийн давуу тал болгож буй багш бүсгүйн тухай өгүүлэх урам зориг хайрласан сайхан бүтээл юм шүү. Заавал олж үзээрэй.

– IMDb үнэлгээ – 7.5

13. Love at Second Sight

Рафаэль, Оливиа нар коллежид сурч байхдаа танилцсан бөгөөд Рафаэлийн карьер дээшлэх хүртэл тэд аз жаргалтай байв. Аажмаар Рафаэль Оливиад бага анхаарал халамж тавьж, ажилдаа л бүх зүйлээ зориулдаг болно. Удалгүй тэр эхнэрийнхээ тухай бараг мартаж орхино. Энэ үед гэнэтийн зүйл болж, бүх зүйлс өөрчлөгддөг. Оливиа нөхрийнхөө талаар юу ч санадаггүй алдартай төгөлдөр хуурч болсон бол харин Рафаэль өөрийнхөө амьдралын хайрыг эргүүлэн олж авах ёстой сургуулийн багш болж хувирна.

– IMDb үнэлгээ – 7.2

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу