Фридрих Ницше: таны амьдралыг өөрчлөх гайхалтай ишлэлүүд

0
234

Германы суут гүн ухаантан Фридрих Вильгелм Ницше бол хүн төрөлхтний агуу сэтгэгчдийн нэг, бас асар их маргаан дагуулсан хувь хүн. Түүнийг нэг цаг үеийнхэн нь хүлээн зөвшөөрдөггүй байсан бөгөөд галзуу солиотой хэмээн ярилцдаг байсан. Мөн олон улс оронд үзэл баримтлалыг нь хориглодог байсан. Одоо болтол түүний нэр фашизм, сатанизм зэрэг өөр бусад радикал үзэл суртлуудтай холбогддог. Ингээд та бүхэндээ агуу суутны хэлсэн, магад таны амьдралыг өөрчлөх гайхалтай ишлэлүүдийг хүргэж байна. Та бүхэнд таалагдана гэдэгт маш их итгэлтэй байна.

1. Амьдрана гэдэг зовохын нэр. Амьд үлдэнэ гэдэг тэр зовлон дундаас зарим утга учрыг хайж олохын нэр.

2. Бид амьдралд хайртай. Амьдардагтаа биш, бидний дотор хайр оршдог учраас.

3. Үхэл хангалттай ойрхон байдаг болохоор бид амьдралаас айгаад байх хэрэггүй.

4. Чухам яагаад амьдрах ёстой, юуны төлөө амьдрах ёстой гэдгээ ойлгож ухаарсан тэр хүн л хэрхэн яаж амьдрахаа олоод зогсохгүй, өөрийн замд таарсан бүхий л саад бэрхшээлийг даван туулж чадна.

5. Хүн аль нэг бурхны хийсэн алдаа юу? Эсвэл бурхан аль нэг хүний алдаа юу?

6. Амьдралын урсгалыг гатлахад хэн ч чамд гүүр босгож барьж өгч чадахгүй. Гагцхүү тэр гүүрийг барих ёстой цор ганц хүн нь чи өөрөө.

7. Дуу хөгжим байгаагүй бол амьдрал алдаа болох байсан.

8. Заримдаа хүмүүс үнэнг сонсохыг хүсдэггүй. Учир нь тэд өөрсдийн төөрөгдлөө сүйрүүлэхийг хүсдэггүй юм.

9. Хүн бүрийн л амьдралын замд бүдрэх ёстой эсвэл давж гарах ёстой чулуу гэж байдаг. Гэхдээ хамгийн чухал нь чи тэр чулуунуудыг хэрхэн яаж амьдралдаа ашиглахаас бүх зүйл шалтгаална.

10. Cуурин соёл иргэншлийн амьдрал бол жинхэнэ нүгэл.

11. Хүн бүхэнд өөр өөрсдийн туулах ёстой амьдралын зам мөр гэж байдаг. Тэрнээс биш энэ л зөв зам, тэр л үнэн зам эсвэл энэ л цорын ганц зам гэсэн ойлголт байхгүй.

12. Би түнэр харанхуйд байсан. Гэхдээ би гурав алхаад өөрийгөө жаргалын оронд байгаагаа олж мэдсэн. Эхний алхам нь зөв бодол байсан. Хоёрдахь алхам нь зөв үг байсан. Харин гуравдахь алхам нь зөв үйлдэл байсан юм.

13. Чиний дотор бүжин наадах од төрөхүйц эмх замбараагүй байдал байх ёстой.

14. Уйтгарлах гэдэг нэг ойлголт. Ганцаардах гэдэг өөр ойлголт.

15. Сэтгэгч хүн өөрийн үйлдэл бүрээ ямар нэгэн зүйл эрж хайж буй туршилт эсэхүл асуулт гэж хардаг. Амжилт болон бүтэлгүйтэл түүний хариулт болж өгдөг.

16. Бодит үнэн гэж үгүй. Зөвхөн тайлбар л гэж бий.

17. Биднийг хөнөөж чадахгүй зүйлс биднийг хүчтэй болгодог.

18. Хэрвээ чи шийдсэн л бол эргэлзээний хаалгаа хаах хэрэгтэй.

19. Чи ёроолгүй гүн ангал руу удаан ширтэх тусам, ангал чам руу эргээд ширтэх болно.

20. Аливаа хүмүүний сүнсний түвшин хийгээд сэтгэлийн хүч чадал, тухайн хүн үнэнийг хэрхэн хүлцэн тэсвэрлэж байгаагаар хэмжигддэг.

21. Нийгэм чоныг нохой болгон номхруулдаг.

22. Тэнгэрийн оронд бүхий л сонин содон, сонирхолтой хүмүүс байдаггүй.

23. Хамгийн агуу айдас бол үхлийн айдас. Гэхдээ үхэл гэдэг миний хувьд юу ч биш. Би энд байх үед үхэл бас энд байдаггүй. Үхэл энд байх үед би бас энд байдаггүй. Амьдрал гэж юу байсан бэ гэж үү? Би үхэл гэж хэлмээр байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу