Present Simple Tense буюу Энгийн Одоо Цагийн хэрэглэх тохиолдол, хувирах хэлбэр, илэрхийлэх утга

0
159

Англи хэлний Энгийн Одоо Цаг буюу Present Simple Tense нь байнга давтагдаж байдаг үйл явдлыг илэрхийлдэг монгол хэлний үйлт нэрийн одоо цагийн -даг, -дэг, -дог, -дөг дагaвраар илэрдэг.

Эхлээд бүгдээрээ Present Simple цагийн хэрэглэх тохиолдлууд буюу ямар үед ашигладаг болохыг нь сурцгаая.

Нэгдүгээрт. Permanent буюу Хувиршгүй, Өөрчлөгдөшгүй зүйлийн тухай ярих үед хэрэглэж болно. Нэг ёсондоо үнэн бодитой зүйлийн тухай гэж ойлгож болно. Бүгдээрээ жишээ өгүүлбэрүүд харцгаая.

I live in Los Angeles – Би Лос Анжелест амьдардаг.

He works at a bank. – Тэр эрэгтэй банканд ажилладаг.

They have 3 children. – Тэд 3 хүүхэдтэй.

Хоёрдугаарт. Habits буюу өдөр болгон хийж дадсан дадал зуршлын талаар ярих үед хэрэглэж болно. Жишээ өгүүлбэрүүдийг харцгаая.

I eats only fish – Би зөвхөн загас л иддэг.

She brushes her teeth twice a day – Тэр эмэгтэй өдөрт хоёр удаа шүдээ угаадаг.

We go to their country house every month – Тэд сар болгон зуслангийн байшин руугаа явдаг.

Гуравдугаарт. Schedules буюу ямарваа нэгэн цагийн хуваарьтай зүйлийн тухай ярих үедээ энэхүү цагийг ашиглаж болно. Бүр тодруулвал Scheduled Events in the Near Future буюу Ойрын ирээдүйд болох цагийн хуваарьт үйл явдлын тухай хүүрнэхдээ хэрэглэж болно гэсэн үг. Бүгдээрээ жишээ өгүүлбэрүүдийг харцгаая.

Our class starts at 9.00 a.m – Манай хичээл 9 цагт эхлэдэг.

The train leaves tonight at 7.30 p.m – Галт тэрэг өнөө орой 7,30-д хөдлөнө.

The party finishes 2.00 a.m – Үдэшлэг 2 цагт дуусна.

Дөрөвдүгээрт. Facts буюу шинжлэх ухаанаар батлагдсан үнэн бодит баримтын тухай ярих үедээ ашиглаж болно. Жишээ өгүүлбэрүүдийг харцгаая.

The sun rises in the east – Нар зүүн зүгээс манддаг.

The Amazon forest produces 20% of Earth’s oxygen – Амазоны ой мод дэлхийн хүчилтөрөгчийн 20 хувийг бүрдүүлдэг.

Тавдугаарт. Imperative буюу захиран хүсэх төлөв байдлын тухай хэлэхдээ ашиглаж болно. Жишээ нь:

Bring me a glass of water. – Надад аяга ус аваад ир.

Give me a pen. – Надад үзэг өг.

Don’t touch my phone.  – Миний утсанд бүү хүр.

Зургадугаарт. Now буюу яг одоо цагийн нөхцөл байдалд ашиглаж болно. Бүгдээрээ жишээ өгүүлбэрүүдийг харцгаая.

He’s not here. – Тэр эрэгтэй энд байхгүй байна.

I need help right now – Надад яг одоо тусламж хэрэгтэй байна.

Do you have your passport with you? – Чамд одоо пасспорт чинь байна уу?

Долдугаарт. Opinion or Feeling буюу үзэл бодол эсвэл мэдрэмжийн талаар илэрхийлэхдээ энэ цагийг ашиглаж болно. Жишээ өгүүлбэрүүдийг харая.

I feel sad. – Би гунигтай байна.

He doesn’t agree. – Тэр эрэгтэй зөвшөөрөхгүй.

They think it’s possible – Тэд үүнийг боломжтой гэж бодож байна.

Наймдугаарт. Frequency буюу давтамж илэрхийлсэн зүйлсийн талаар ярихдаа хэрэглэж болно. Жишээ өгүүлбэрийг харцгаая.

She always takes the bus – Тэр эмэгтэй үргэлж автобусаар зорчдог.

They sometimes do their homework. – Тэд гэрийн даалгавараа заримдаа л хийдэг.

He never takes notes during lecture. – Тэр эрэгтэй лекцийн дундуур тэмдэглэл огт хөтлөдөггүй.

Давтамж заасан дайвар үгс гэдгийг англиар Adverbs of Frequency гэж хэлнэ. Энэ нь ямар нэгэн үйл явдал хэр олон удаа болдгийг илэрхийлдэг.

Always – Үргэлж , Often – Дандаа , Usually – Ихэвчлэн , Sometimes – Заримдаа , Rarely – Ховорхон , Never – Хэзээ ч үгүй, Огт үгүй

Энэ зургаан үг нь Present Simple Цагт маш түгээмэл хэрэглэгддэг. Одоо харин бусад түгээмэл бус хэрэглэгддэг үгсийг нь сурцгаая.

Constantly – Байнга, Цаг ямагт , Nearly always – Бараг л үргэлж , Normally – Ер нь , Regularly – Тогтмол , Seldom – Хаа нэг , Almost never – Бараг л үгүй

Дайвар үгсийг бататгах өгүүлбэрт BE үйл үгийн ард хэрэглэдэг бол, үгүйсгэх өгүүлбэрт үйл үгийн өмнө хэрэглэдэг, харин асуух өгүүлбэрт биеийн төлөөний үгийн ард хэрэглэдэг.

Бүгдээрээ жишээ өгүүлбэрүүдийг харцгаая.

I’m rarely late. – Би ховорхон л хоцордог.

He doesn’t always watch a movie – Тэр эрэгтэй үргэлж кино үздэггүй.

Do they usually play basketball? – Тэд ихэвчлэн сагс тоглодог уу?

Positive буюу бататгах хэлбэрийн өгүүлбэрийн бүтцийг харая.

Subject (эзэн бие) + Verb (үйл үг + ‘S’ дагавар) + Object (тусагдахуун)

I, You, We, They гэсэн эзэн биеийн араас үйл үг ямар нэгэн хувиралгүй шууд орно.

Харин He, She, It гэсэн эзэн биеийн араас үйл үг (S) дагавар авч орно.

Жишээ өгүүлбэрүүдийг авч үзэе.

He knows everything. – Тэр эрэгтэй бүхнийг мэддэг.

She speaks French. – Тэр эмэгтэй Францаар ярьдаг.

We play football every week. – Бид долоо хоног болгон хөлбөмбөг тоглодог.

I teach math – Би математекийн хичээл заадаг.

Negative буюу үгүйсгэх хэлбэрийн өгүүлбэрийн бүтцийг харая.

Subject (эзэн бие) + Do/Does (туслах үйл үг + NOT) + Object (тусагдахуун)

I, You, We, They-ийн араас Do туслах үйл үгийг авдаг бол

He, She, It-ийн араас Does туслах үйл үгийг авдаг.

Үгүйсгэх хэлбэр үүсгэхийн тулд Do/Does туслах үйл үгийн араас Not гэсэн үгийг залгана. Үгүйсгэх хэлбэрт туслах үйл үгийг ашиглаж байгаа болохоор үндсэн үйл үг хувирахгүй, шууд хэлбэрээр орно.

Do not гэдгийн товчлол Don’t —– Does not гэдгийн товчлол Doesn’t

За бүгдээрээ өмнөх жишээ өгүүлбэрүүдийг үгүйсгэх хэлбэрт оруулж харцгаая.

He doesn’t know everything – Тэр эрэгтэй бүхнийг мэддэггүй.

She doesn’t speak French – Тэр эмэгтэй Францаар ярьдаггүй.

We don’t play football every week. – Бид долоо хоног болгон хөлбөмбөг тоглодоггүй.

I don’t teach math – Би математикийн хичээл заадаггүй.

Question буюу асуух хэлбэрийн өгүүлбэрийн бүтцийг харая.

Do/Does (туслах үйл үг) + Subject (эзэн бие) + Object (тусагдахуун)

Асуух хэлбэрт мөн адил Do/Does туслах үйл үгийг ашигладаг. Эхлээд бүгдээрээ General Question буюу Ерөнхий Асуултын хэлбэрийг авч үзнэ. Ерөнхий асуулт гэдэг нь Тийм, Үгүй гэсэн богино хариулт шаардсан асуулт юм. Асуух хэлбэрт Do/Does туслах үйл үг нь эзэн биеийн өмнө ордог.

I, You, We, They-ийн өмнө Do туслах үйл үгийг авах бол He, She, It-ийн өмнө Does туслах үйл үгийг авна. Үндсэн үйл мөн адил хувирахгүй гэдгийг анхаараарай. Ингээд бүгдээрээ жишээ өгүүлбэрүүдээ харцгаая.

Does he know everything? – Тэр эрэгтэй бүхнийг мэддэг үү?

Хариулахдаа богино хэлбэрээр хариулна. Yes, he does – Тиймээ тэр мэддэг

Эсвэл No, he doesn’t – Үгүй ээ, тэр мэддэггүй.

Does she speak French? – Тэр эмэгтэй Францаар ярьдаг уу?

Yes, she does – Тиймээ тэр ярьдаг эсвэл No, she doesn’t – Үгүй ээ, тэр ярьдаггүй.

Do you guys play football every week? – Та нар долоо хоног болгон хөлбөмбөг тоглодог уу?

Yes, we do – Тийм ээ бид тоглодог эсвэл No, we don’t – Үгүй ээ, бид тоглодоггүй.

Do you teach math? – Чи математикийн хичээл заадаг уу?

Yes, I do – Тиймээ би заадаг эсвэл No, I don’t – Үгүй ээ би заадаггүй гэж хариулж болно.

Одоо бүгдээрээ Special Question буюу Тусгай асуултын хэлбэрийг авч үзэе. Тусгай асуулт нь дэлгэрэнгүй мэдээлэл шаардсан асуулт юм. Special Question дээр WH нийлэмжээр эхлэсэн асуух үгнүүдийг ашигладгаараа онцлог. WH нийлэмжээр эхлэсэн асуух үгнүүдэд ямар ямар үг ордог болохыг бүгдээрээ харцгаая.

Who – Хэн, Why – Яагаад, What – Юу , When – Хаана, Which – Аль , Whose – Хэний. Мөн How – Хэрхэн, Яаж, How much – Хэр зэрэг, How many – Хэр олон гэх мэт асуух үгс орж болно. Тусгай асуулт нь Do/Does туслах үйл үгийн өмнө ордог.

Ингээд бүгдээрээ жишээ өгүүлбэрүүдээ авч үзэе.

What does she do? – Тэр эмэгтэй юу хийдэг юм бэ?

She’s a painter – Тэр зураач.

Where do you work? – Чи хаана ажилладаг юм бэ?

I work in library. – Би номын санд ажилладаг.

За одоо бүгдээрээ S дагавар авдаг дүрмийн талаар тусгайлан авч үзэе.

Present Simple цагийн бататгах өгүүлбэрийн хэлбэр дээр He, She, It буюу 3-р биеийн ганц тоон дээр үйл үг S дагавар авдаг болохыг өмнөх хэсгээр үзсэн.

Ихэнх үйл үгэнд S дагаварыг шууд залгадаг.

Жишээ нь: speak – speaks, live – lives, want – wants

Харин CH, SH, SS, O, X, Z-р төгссөн үйл үгэнд ES залгадаг.

Жишээ нь: catch – cacthes, wash – washes, kiss – kisses, go – goes

fix – fixes, buzz – buzzes

Харин гийгүүлэгч болон Y үсгийн нийлэмжээр төгссөн үгийн Y нь I болж хувирдаг бөгөөд араас нь ES залгадаг. Жишээ нь: carry – carries, study – studies, worry – worries

Харин эгшин болон Y үсгийн нийлэмжээр төгссөн үгэнд шууд S дагавар авна.

Жишээ нь: say – says, play – plays, enjoy – enjoys

За ийнхүү бүгдээрээ Present Simple Tense буюу Энгийн одоо цагийн тухай үзлээ. Та бүхэнд таалагдсан гэдэгт итгэж байна. Асууж тодруулах зүйл байвал comment хэсэгт бичээрэй. Ерөнхийдөө энэхүү цагийн хувьд анхаарах чухал зүйлс гэвэл бататгах өгүүлбэр дээр үйл үг S болон ES дагавар авдаг дүрэм, Үгүйсгэх болон Асуух өгүүлбэрт Do/Does туслах үйл үгийг авч хэрэглэх дүрэм, мөн үгүйсгэх болон асуух өгүүлбэрт үйл үг хувирахгүй гэсэн дүрэм бий. За тэгээд энэхүү цагийг ашиглахад түгээмэл хэрэглэддэг дайвар үгсийг сайтар цээжлэх хэрэгтэй. Мөн хэрэглэх тохиолдлуудыг нь сайтар өөрийн болгоорой. Өнөөдөр үзсэн дүрмийн хичээлээ бататгахын тулд та бүхэн Google-s Present Simple Tense Exercises гэж хайгаад дасгал ажил хийн, тест бөглөх хэрэгтэй шүү.

МИНИЙ БЭЛТГЭН ХИЙДЭГ КИНО ENGLISH ВИДЕО КОНТЕНТИЙГ МААНЬ ЗААВАЛ ҮЗЭЭРЭЙ. SUBSCRIBE ДАРАХАА БҮҮ МАРТААРАЙ!

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу