Нэг хундага улаан дарс уух нь нэг цаг фитнесээр хичээллэсэнтэй тэнцдэг болохыг эрдэмтэд тогтоожээ

0
781

Европчуудын хамгийн гол хэрэглээ бол дарс билээ. Улаан дарсны алкохолын орц нь 12,5-14,5% байдаг бол цагаан дарсных 11,5-13,5% байдаг юм. Гэхдээ улаан дарс хүний эрүүл мэндэд маш тустай гэж та урьд өмнө нь сонсож байсан уу? Бид та бүхэндээ улаан дарсны жинхэнэ ашиг тусыг толилуулах гэж байгаадаа маш их баяртай байна.

Канад улсын Алберта их сургуулийн судлаачид улаан дарсанд агуулагддаг “резвератрол” нь дасгал хийсэнтэй адил нөлөө хүний бие махбодид үзүүлдэг болохыг олжтогтоожээ. Дасгал хөдөлгөөн хийсний дараа хүний зүрхний үйл ажиллагаа сайжирч, булчин шөрмөс эрүүлжин, уян хатан, бат бөх болдог шүү дээ. Тэгвэл улаан дарс ууснаар таны бие организмд яг ингэж нөлөөлдөг гэж ойлгож болно.

Тус судлаачдын багийн ахлагч Жэйсон Дайк “Энэхүү судалгаа маань дасгал хийх боломжгүй хүмүүст тун хэрэгтэй үр дүн авчирлаа” гэж мэдэгдсэн бөгөөд урьд өмнөх олон судалгаагаар улаан дарс биед ашиг тустайг удаа дарааллан нотолж байсан юм.

Өдөрт нэг хундагаас бага улаан дарс уудаг хүмүүсийн ой санамж муудах, хорт хавдартай болох магадлал ихэсдэг бол улаан дарсыг тогтмол хэрэглэдэг хүмүүсийн зүрхний үйл ажиллагаа болон цусан дахь чихрийн агууламж тогтворжиж, хөгшрөлт удааширдаг тул хүний биед нэн ашиг тустай хэрэглээ аж.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу