Иммануэл Кант: таны амьдралыг өөрчлөх гайхалтай ишлэлүүд

0
635

Германы сонгодог философыг үндэслэгч Иммануил Кант 1724 онд Пруссийн Кёнигсберг хотод төрж 1804 онд мөн тэндээ нас барсан. Тэрээр Соён Гэгээрэл хийгээд романтизмын завсрын үед буюу Европ тив феодалын бурангуй ёсноос ангижирч байсан түүхэн үед амьдарч байсан агуу соён гэгээрүүлэгч, гүн ухаантан билээ. Ингээд бид та бүхэндээ агуу суутны хэлсэн, магад таны амьдралыг өөрчлөх гайхалтай ишлэлүүдийг хүргэж байна. Та бүхэнд таалагдана гэдэгт маш их итгэлтэй байна.

1. Аз жаргал гэдэг учир шалтгааны төгс төгөлдөр зүйл бус, төсөөллийн төгс төгөлдөр зүйл юм.

2. Бидний бүх мэдлэг мэдрэхүйгээр эхлэж, ойлголтоор хөгжиж, эцэст нь шалтгаанаар төгсдөг. Тиймээс шалтгаан бол бүхнээс илүү эрхэм дээд зүйл.

3. Худлаа хэлэх үед хүн өөр өөрийнхөө нэр хүндийг устгаж үгүй хийдэг.

4. Шинжлэх ухаан бол эмх цэгцтэй боловсрол, харин мэргэн ухаан бол эмх цэгцтэй амьдрал.

5. Амьтдад харгис хэрцгий ханддаг хүн бусад хүмүүстэй ч мөн адил тэгж ханддаг. Бид хүний зүрх сэтгэлийг тухайн хүн амьтантай хэрхэн харьцаж байгаагаар нь дүгнэж цэгнэж, таньж болно.

6. Бид төгс төгөлдөр байдлыг мэдлэг боловсролоос л эрж хайх ёстой. Өөр хаанаас ч биш.

7. Гэнэн цайлган сэтгэлд гайхамшигтай давуу тал олон бий. Гэхдээ муу тал нь өөр өөрийгөө сайн хамгаалж чаддаггүй, мөн аливаад амархан уруу татагддагт оршино.

8. Онолгүй туршлага бол харалган зүйл, харин туршлагагүй онол бол зүгээр л оюун санааны тоглоом.

9. Гагцхүү гэгээрсэн хүн л сүүдрээс айдаггүй.

10. Таны хийж буй үйлдэл бүхэн ертөнцийн хууль болох ёстой юм шиг амьдар.

11. Бид хичнээн завгүй байх тусам, төдий чинээ амьд байгаагаа мэдэрч, бид өөрсдөө амьдрал гэдгээ ухаж ойлгодог.

12. Суу билэг ухаан гэдэг өөр хэн нэгэн зааж сургах ёстой ойлголтуудыг бие даан олж авах хийгээд ойлгох чадварыг хэлнэ.

13. Ёс суртахуун гэдэг бид өөрсдийгөө хэрхэн аз жаргалтай болгож чадах вэ гэсэн сургаал биш.

14. Олон түмний тааллыг бүү эрэлхийл, харин цөөн хүмүүсийн гэрчлэлийг эрэлхийл.

15. Бүхий л хуурамч урлагын бүтээл хийгээд хоосон мэргэн ухаан цаг хугацааны шалгуурт үлдэн хоцордог ч гэсэн эцэс сүүлдээ өөрөө өөрийгөө устгаж үгүй хийдэг.

16. Дутуу мэдлэг боловсрол гэдэг хэн нэгний оюун санааг өөр нэгний заавар зөвлөмжгүйгээр ашиглах түүхий ур чадвар юм.

17. Аз жаргалын гурамсан дүрэм: ямар нэгэн зүйл хийх, хэн нэгнийх хайрлах, ямар нэгэн зүйл хүсэж мөрөөдөх.

18. Хоёр зүйл л миний сэтгэлийг хамгийн ихээр түгшээдэг: нэг нь миний дээр орших тэнгэрийн одод эрхэс, нөгөө нь миний дотор орших ёс суртахууны зарчим.

19. Ухаалаг хүн оюун бодлоо өөрчлөж чаддаг, харин зөрүүд хүн хэзээ ч өөрлөж чаддаггүй.

20. Чи зөвхөн намайг харж байгаа байдлаараа л мэдэх болохоос биш миний жинхэнэ хэн болохыг мэдэхгүй.

21. Буянтай сайн үйл хийх нь бидний үүрэг.

22. Ягшмал онолын үхэл нь ёс суртахууны төрөлтийг бий болгодог.

23. Ач тусыг умартан гэдэг хүний үнэргүй байдлын тод жишээ.

24. Амьдарч байх хугацаандаа аз жаргалтай амьдрах нь тийм ч чухал зүйл биш, хамгийн чухал нь нэр төртэй амьдрах явдал юм.

25. Шашин бидний бүхий л үүргийг бурханлиг тушаал хэмээн хүлээн зөвшөөрдөг.

26. Метафизик бол олон философийн сүйрлээс урган бий болсон, гэрэлт цамхаггүй харанхуй далай юм.

27. Хэрвээ хүн өөрөө өөрийгөө өт мэт болгосон бол, хэн нэгэн өөрийг нь гишгэхэд гомдоллох ёсгүй.

28. Хүн ба түүний ёс суртахуун хөгжил дэвшилд хүрэх боломжгүй байсан бол бодит байдалд туйлын зорилго гэж үгүй, хов хоосон зүйл байх байсан.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу