Лаврын навчийг гэртээ уугиулахын гайхамшигтай давуу талууд

0
3530

Эртний Ромчууд болон Грекчүүд лаврын навчийг гэртээ шатааж уугиулах дараах аргуудыг хэрэглэдэг байв. Тэд үүнийг зөвхөн хоол хүнсэндээ хэрэглэхээс гадна орон байрныхаа чийг болон эвгүй үнэрийг арилгахад ашигладаг байжээ.

Мөн уг аргыг зарим төрлийн өвчин эмгэгийг ч анагааж илааршуулахад хэрэглэдэг байжээ. Лаврын навчны үнэр нь биеийн байдлыг сайжруулах, сэтгэл санаа тайвшруулах хийгээд аливаа өвчин зовиурыг намдаах ид шидтэй нь хэдийнээ батлагдсан зүйл юм.

Стресс бухимдал, ядаргаа сульдаа болон нойргүйдэл зэрэгтэй маш сайн тэмцэх чадвартай. Учир нь лаврын навчинд агуулагддаг эфирийн тос болон цинеол нь амьсгалын замыг чөлөөлж, бүх биеийг тайвшруулж амрааж өгдөг юм.

Энэхүү гайхалтай ургамлын дэмээр хүслээ биелүүлэх боломжтой юм. Үүний тулд лаврын навчин дээр хүслээ бичээд шатаах хэрэгтэй. Хэрвээ та сайн бүрэн дүүрэн төвлөрч, итгэж хүсэж чадвал хүсэл тань заавал биелэх болно. Бодлын хүч гайхамшгийг бүтээх болно. Ид шид домонд нэг удаа ч болов итгээд үзээрэй, магад таны хүсэл мөрөөдөл биелэх ч юм билүү.

Үүнээс гадна лаврын навч нь жоомтой тэмцэхэд хэрэгтэй. Лаврын навчны үнэр жоомнуудыг үргээдэг аж. Энэхүү арга нь таны үр хүүхэд болон гэрийн тэжээвэр амьтдад ч гэсэн ямар ч хор хөнөөлгүй, аюулгүй.

Лаврын навч нь амжилт, ялалт болон цэвэр ариун байдлын бэлэг тэмдэг билээ. Энэ ургамалын ид шидийн чадварыг эрт дээр үеэс олон зуун дамжин ашиглаж ирсэн бөгөөд үүгээр олон ч зан үйл хийгддэг. Өнөөг хүртэл зарим айл өрхүүд орох хаалганыхаа ойролцоо лаврын мөчрийг хамгаалалтын журмаар тавьж ашигладаг.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу