Өндөг идэхээсээ өмнө өндөгний шарыг нь сайтар анзаарч байгаарай!

0
352

Өндөгний шар гэдэг бол А аминдэмийн эх үүсвэр бөгөөд яс бэхжүүлэх амин дэмийг хангаж өгдөг. Өндөгний шар тод байх тусам хүний эрүүл мэндэд илүү сайнаар болдог юм байна. Уг мэдээллийг өндөгний фермерүүд нотлож байгаагаас гадна 100 жилийн өмнө эрдэмтэд судалгаагаар тогтоосон билээ.

Өндөгний шарын туяа нь тахианы хоол хүнснээс шууд хамааралтай байдаг. Хэрвээ тахианы хоолны нэр төрөл олон биш, зөвхөн үрээр хооллодог бол өндөгний шар нь цайвар шаргал өнгөтэй байна. Хэрвээ үрээс гадна эрдэнэ шиш, ургамал, өт зэргийг иддэг бол улбар шар өнгөтэй байх аж. Өндөгний томоохон фермерүүд өндөгний шарын туяаг 15 шатлалаар ангилжээ. Энэ нь тахианы хоолны чанарыг илтгэдэг болно.

Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар бол хоол хүнсэндээ бид тод улбар шар өнгөтэй өндөг идэх ёстой. Өндөгний шар нь тийм өнгөтэй байвал эрүүл мэндэд нэн сайнаар нөлөөлөх бодисын агууламж их байдаг байна.

Гэхдээ цайвар шаргал өнгө нь улирлын нөхцөл байдлаас өөрчлөгдөх магадлалтай байдаг. Жишээлбэл, өвлийн хүйтэнд өндөгний шар илүү сул өнгөтэй болдог. Гэхдээ анхаарах зүйл нь өндөгний шарын сул туяа нь тахианы хоолноос шууд хамаарах болохыг мөн анхаарна уу. Цайвар шар өнгөтэй бол танд зохих амин тэжээлийг өгөхгүй. Тийм болохоор өндөг худалдан авахдаа савлагаан дээрх мэдээллийг уншиж баталгаатай нийлүүлэгчээс авч байхыг зөвлөж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу