Тархи хөгжүүлэх хамгийн шилдэг 12 хобби

0
2347

Бидний зөвхөн бие төдийгүй тархи ч бас хөгширдөг гэдгийг та мэдэх үү? Харамсалтай нь хөгшрөөд аливаа зүйлийг марталгүй, саруул ухаантай байх нь их ховор зүйл юм. Насанд хүрсэн залуу хүнд ч гэсэн тархины үйл ажиллагаа муудах тохиолдол байдаг. Гэхдээ мэдрэл судлаачид хэрвээ зөв хооллож, идэвхтэй амьдралын хэв маягтай байж, тархи хөгжүүлэх дасгал хийх цаг зав гаргавал хөгшрөөд хүн бүхнээс илүү ухаантай байж болдгийг тогтоосон байна.

Тархи хөгжүүлэх хамгийн сонирхолтой 12 хоббиг бид бүхэн бэлдлээ. Та хүссэн нэг эсвэл нилээн хэдийг нь сонгоод өдөрт ядаж гучин минутыг зарцуулж байгаарай!

1. Хоол хийх

Судалгаагаар гэртээ хоол хийж иддэг хүмүүс эрүүл амьдралын хэв маягтай байдаг нь тогтоогджээ. Тэд бие махбоддоо хамгийн эрүүл хоол хүнсийг сонгодог бөгөөд хоол бэлэн болох үйл явцыг харснаар энэ нь тархинд сайнаар нөлөөлдөг юм байна.

2. Шатар тоглох

Шатар тоглох нь эргэлзээгүй тархины шилдэг хобби юм. Тоглох үед тархины хоёр бөмбөрцөг хоёул ажиллаж, ой тогтоолт сайжирч, стратеги сэтгэлгээ хөгждөг.

3. Тэмдэглэл хөтлөх

Өөрийн бодол санаа, зорилго гэх мэт зүйлсээ бичдэг өдрийн тэмдэглэл нь олон асуудал шийдвэрлэхэд туслахаас гадна стресс арилгахад тусална.

4. Тулааны урлаг

Тулааны урлаг нь тархийг хөгжүүлж, төвлөрөх чадварыг нэмэгдүүлж, тэнцвэртэй болох мөн оюун ухаан болон биеэ нэгтгэхэд тусалдаг гайхалтай урлаг юм.

5. Бясалгал хийх

Бясалгал нь стресс арилгаж, даралт бууруулж, дархлааг дэмжих ба төвлөрөх чадварыг хөгжүүлнэ. Ердөө аравхан минут бясалгахад таны сэтгэл сэргэж тархи илүү сайн ажиллах болно.

6. Хөгжмийн зэмсэг тоглож сурах

Хөгжмийн зэмсэг дээр тоглосноор баримжаалах чадвар сайжирч, танин мэдэхүйг тэлнэ. Хүүхэд ч, том хүн ч хөгжмийн зэмсэг дээр тоглосноор IQ түвшин нэмэгддэг.

7. Хэл сурах

Олон хэл мэддэг хүний тархи нэг хэл мэддэг хүнийхтэй харьцуулбал илүү сайн ажилладаг. Өөр хэл сурах нь таныг илүү ухаантай болгоно. Үүнээс гадна та гадаад хүмүүстэй харьцаж чаддаг болох бөгөөд тэдний соёлтой танилцах болно. Энэ бүгд сэтгэцийн олдмол өвчин үүсэх эрсдэлийг бууруулахад тусална.

8. Бүжиглэх

Бүжиг нь стрессийг багасгаж, серотониний түвшинг нэмэгдүүлнэ. Төрөл бүрийн хөдөлгөөн хийхийн тулд хөдөлгөөн бүрийг цээжлэх шаардлагатай байдаг учир тархиныхаа хэсэг бүрийг ажиллуулан ухаантай болно.

9. Сүлжмэл нэхэх

Мэргэжилтнүүд сүлжмэл нэхэх нь айдас түгшүүр, стресс, архаг өвчтэй тэмцэх сайн арга гэж зөвлөдөг. Гараараа юм хийх нь бясалгал хийхтэй адил байдаг гэнэ. Сүлжмэл нь парасимпатик мэдрэлийн тогтолцоог идэвхжүүлж “цохь эвсэл зугт” хариу урвалыг багасгадаг.

10. Цэцэрлэгжүүлэл

Цэцэрлэгжүүлэлт нь тархины хувьд гайхалтай сайхан хобби юм. Жимс ногоо ургуулахад цагаа зарцуулснаар:

  • Кортизолын түвшин багасдаг – стрессийн даавар
  • Эерэг энергиэр цэнэглэгдэнэ
  • Амжилтаараа бахархана
  • Биеийн хүчний ажил хийнэ
  • Сэтгэцийн олдмол өвчин тусах эрсдэлийг 36%-иар бууруулна
  • Цэвэр агаарт цагаа өнгөрүүлнэ

11. Унших

Уншлага нь анхаарлыг төвлөрүүлж, үгсийн санг нэмэгдүүлж, төсөөлөл болон аналитик ур чадварыг хөгжүүлдэг ба тархийг илүү идэвхтэй болгодог. Үүнээс гадна уншлага нь стрессээс ангижрах хамгийн шилдэг арга юм (стрессийн түвшинг 69%-иар буурдаг). Унтахын өмнө юм унших нь хурдан, бат бөх нойрсоход тусалдаг.

12. Багын спортоор хичээллэх

Багт тоглосноор танд маш олон давуу тал гарч ирнэ: хөдөлгөөн, шинэ найз нөхөд, харилцаа. Хүнтэй харилцахгүй байх нь тархинд ч, эрүүл мэндэд ч сөргөөр нөлөөлдөг болохыг судалгаагаар харуулжээ. Тиймээс сагсан бөмбөг, хөлбөмбөг, гар бөмбөг болон бусад багаар тоглодог спорт нь цагаа үр ашигтай өнгөрүүлэх шилдэг арга юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу