Неон Чөтгөр (2016) кино тойм

0
76

ЛОГЛАЙН: Жессе хэмээх хүсэл эрмэлзлэл дүүрэн загвар өмсөгч, фото модел бүсгүй Лос Анжелес хотод нүүж ирэх бөгөөд загварын ертөнцөд түүний гоо үзэсгэлэн бусдын сэтгэлийг татахын зэрэгцээ атаа жөтөө, хар хорыг нь татна. Хардал хорсол нь дээд цэгтээ хүрсэн өрсөлдөгч бүсгүйчүүд нь нийлэн түүнийг алахаар шийднэ.

THE NEON DEMON (2016) кино тойм | R
1 цаг 57 минут | IMDb үнэлгээ: 6.2/10
Сэтгэлзүйн аймшиг | Триллер

Кино урлагт өөрийн гэсэн өвөрмөц өнгө төрх хийгээд уран сэтгэмжит зураглалын мэдрэмжээрээ бусдаас ялгардаг цөөн хэдэн найруулагчийн нэг бол Данийн кино найруулагч Николас Виндинг Рефн билээ. Түүний хамгийн сүүлд буюу 2016 онд найруулан бүтээсэн “НЕОН ДЕМОН” нь эерэг гэхээсээ илүүтэй сөрөг сэтгэгдэл, шүүмжлэлд өртсөн юм.

Энэхүү феминист постмодернист бүтээл нь хүсэл тэмүүлэл болон хүсэл шунал хоёрын хоорондын ялгамжыг гоо сайхны мөн чанарт хавчуулан илэрхийлсэн гэлтэй. Дүр бүхэнд нь дотоод болон гадаад, үнэн болон худал, амьтай болон амьгүй, нэгдмэл болон салангид гэх мэт гоо сайхны олон талт ойлголтын шинжүүд шигтгэгдсэн.

Киноны зураглал, хөгжмийн найруулга нь найруулагчийн өмнөх бүтээлүүдтэй адил үнэхээр гайхалтай болсон билээ. Мөн түүний этгээд симболик зүйлс болон жигшүүрт
үйл явдлуудыг нь онцлохгүй байхын аргагүй.

НАЙРУУЛАГЧ: Николас Виндинг Рефн , ПРОДЮСЕР: Лене Бёрглум , ЗОХИОЛЫГ БИЧСЭН: Николас Виндинг Рефн, Мэри Лоус, Полли Стэнэм , ДҮРҮҮДЭД: Эль Фэннинг, Карл Глусман, Жена Мэлоун, Белла Хиткот, Эбби Ли Кершоу, Десмонд Харрингтон, Киану Ривз, Кристина Хендрикс , ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ: Клифф Мартинес , ЗУРАГЛААЧ: Наташа Брайер , ЭВЛҮҮЛЭГЧ: Мэттью Ньюмэн

ДИСТРИБЬЮТЕР: Амазон Студиос, Броад Грийн Пикчирс, Скейнбокс Интертэйнмент, ПРОДАКШН КОМПАНИ: Уайлд Банч, Гаумонт, Боалд Фильмс, Данийн Кино Институт, Вендиан Интертэйнмент , АЛБАН ЁСНЫ НЭЭЛТ: 2016 оны 06-р сарын 24, ТӨСӨВ: $7 сая ам.доллар , АШИГ ОРЛОГО: тодорхойгүй

Албан ёсны трэйлер:

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу