Хүний биед байдаг итгэмээргүй 10 зүйл

0
255

Хүний бие организм гэдэг бол үнэхээр гайхамшигтай механизм. Бидний биеийг бүрэн гүйцэд судалсан мэт санагдавч бодит байдал дээр энэ тийм биш. Өнгөрсөн зуунаас өдийг хүртэл анагаах ухаан хүний организмын мөн чанарыг нарийвчлан судласаар байгаа боловч шинэ бүрэлдэхүүн хэсэг, шинэ үйл явцыг олж илрүүлсээр л байна. Ингээд бид та бүхэндээ хүний биед байдаг итгэмээргүй арван зүйлийг танилцуулая.

10. Согтууруулах ундаа

Архи согтууруулах ундаа нь дэлхийн хамгийн их хэрэглэдэг ундааны тоонд ордог. Өнөөгийн байдлаар дэлхий даяар жилд 36 орчим тэрбум литр (9.5 тэрбум галлон) согтууруулах ундаа хэрэглэдэг бөгөөд энэ нь Олимпийн стандарт бүхий 14000 гаруй усан сангийн усыг дүүргэх дайны хэмжээ гэсэн үг юм. Хүний бие махбодь өөрийн гэсэн согтууруулах ундаа үйлдвэрлэдэг.

Этанол бол байгалийн гаралтай согтууруулах ундаа бөгөөд органик материалыг исгэсний дараа үүсдэг. Хүний биеийн ам болон гэдсэн дотор хуримтлагдсан нян бактерууд нь этилийн спиртийг үүсгэх чадвартай байдаг. Энэ нь улмаар цусны урсгалд нэвчин ордог. Судалгаагаар эрүүл хүний 1 литр цус тутамд 0.8 миллиграмм этилийн спирт агуулагддаг. Мөн метанол хэмээх өөр нэгэн төрлийн алкохол хүний цусанд литр тутам 0.6 миллиграмм агуулагддаг юм байна.

9. Озон

Озон бол тогтворгүй бодис. Гурван хүчилтөрөгчийн атомаас бүрдэх озон нь хэдэн минутын дотор л энгийн молекул болон задрах хандлагатай байдаг. Тийм ч учраас агаар мандалд байгаа озоны хий тасралтгүй нэмэгдэж, буурдаг юм. Хэт ягаан туяа, аянга цахилгаан болон хүний үйл ажиллагаа дэлхий дээр байдаг озоны ихэнх хувийг бий болгодог. Мөн таны бие махбодь ч гэсэн озоныг бий болгодог. Одоогоос хорин жилийн өмнө эрдэмтэд, хүний биеийн дархлааны систем биологийн аюултай тэмцэх зорилготойгоор озон үүсгэдэг болохыг тогтоожээ.

Бидний биед нейтрофил хэмээх антибиотикоор бүрсэн цагаан эсүүд байдаг бөгөөд эдгээр нь бие махбодоор дамжин халдвартай бактери, мөөгөнцөрийг устгадаг юм байна. Нейтрофилууд нь гадны бичил биетүүдийг өөртөө шингээж аваад шинээр бий болсон озоны молекулуудтай нэгдэн тэдгээр бичил биетүүдийг устгадаг. Бидний биеийн цагаан эсийн бараг дөрөвний гурав нь нейтрофил учраас хүн бүрт үүсдэг молекулын озоны хэмжээ хангалттай байдаг. Гэхдээ хэмжээ хэтэрсэн тохиолдолд энэ нь тийм ч сайн зүйл биш юм.

Дэлхийгээс 15 км-ийн зайд байрлах озон нь дэлхийн амьдралыг нарны цацрагаас хамгаалдаг хийн давхарга үүсгэдэг бол харин газрын гадаргатай ойролцоох озон нь smog буюу утаат мананг үүсгэдэг. Энэ нь агаарын бохирдлыг нэмэгдүүлдэг сөрөг талтай. Мөн хүний биед буй озон нь холестериныг задалдаг бөгөөд атеро-склероз болон артрит зэрэг өвчний хөгжлийг хурдасгадаг хорт молекул үүсгэдэг юм байна.

8. Цианид

Цианид бол хүн төрөлхтөн бидэнд маш хор той химийн нэгдэл. Цианидын хор хөн өөлийг эрдэмтэд хэдийн батласан бөгөөд хэдэн зуун жилийн турш тоолж барамгүй олон хүнийг алахын тулд химийн зэвсэг болгон ашигласаар ирсэн юм. Биднийг ү хэлд хүргэхэд ердөө 0,1 грамм цианид байхад л хангалттай. Хүний биед цианид байдаг гэдгийг мэдэх нь гайхмаар зүйл шүү. Бидний бие махбодид өдөр бүр л цианид их бага хэмжээгээр орж байдаг.

Учир нь бидний амьсгалаж буй агаар, идэж ууж буй хоол хүнсэнд химийн бодис агуулагддаг. Алим болон бууцай нь цианидын гол тээвэрлэгч юм. Гэхдээ та маш бага хэмжээний цианидыг агуулдаг гэдгийг дурдах хэрэгтэй. Мөн цианид нь бидний биеэс үүсэж бий болдог. Шүлсэн дэх химийн процесс нь бидний хоолойд цианидын хий үүсэхэд хүргэдэг бөгөөд энэ нь амьсгалаар гадагшилдаг. Эрүүл хүний 100 грамм эд эсэнд тус бүр 50 микрограмм цианид агуулагддаг гэсэн тооцоо бий. Гэхдээ уг нэгдэл нь бидний биед хуримтлагддаггүй. Ихэнх хэсгийг нь элэг боловсруулан авч, улмаар шээсээр ялгаруулж гадагшлуулдаг.

Мөн өөр нэг хэсэг нь бидний уушгинд нүүрстөрөгчийн давхар исэл болж хувирдаг бөгөөд амьсгал бүрээр гадагшилдаг байна. Хүний бие организм цианидыг шингээх, үйлдвэрлэх, хоргүйжүүлэх үйл явц нэлээд төвөгтэй байдаг. Тиймээс биднийг энэхүү ү хлийн хо рноос чимээгүйхэн чөлөөлж байдаг өөрсдийн бие махбоддоо талархах ёстой.

7. Цацраг идэвхит элементүүд

Бидний биед тори хэмээх цацраг идэвхит химийн элемент байдаг бөгөөд энэ нь электрон төхөөрөмжинд ашигладаг мөнгөлөг цагаан өнгөтэй хүнд металл юм. Бид өдөр бүр бага хэмжээний ториг хоол хүнс болон усаар шингээж авдаг ч энэ нь хэдхэн хоногийн дотор бие организмыг орхидог. Мөн хүний бие организм тээж явдаг бас нэг элемент бол уран. Уран нь байгаль дээр өргөн тархалттай хүнд металл, өндөр цацраг идэвхит элемент юм. Судалгаанаас харахад насанд хүрсэн хүний биед дунджаар 22 микрограмм уран агуулагддаг.

Бидний биед орж ирж буй ураны хамгийн том эх үүсвэр нь хоол хүнс, ялангуяа угаагаагүй хүнсний ногоо болон ус юм. Хүний биед агуулагдах уран нь цусны урсгал руу орж, янз бүрийн эрхтэнд хуримтлагдаж биеэс хөөгдөн гадагшлах хүртэл хэдэн сарын турш тухайн хуримтлагдсан хэсэгтээ үлддэг бөгөөд гуравны хоёр нь бидний ясанд хадгалагддаг. Мөн бид кали-40 хэмээх калийн элементийн цацраг идэвхит изотопыг бас дурдах хэрэгтэй. Энэ нь хүний биед ихээхэн ач тустай элемент юм.

6. Үнэт металлууд

Хүний биед санхүү эдийн засгийн хувьд үнэ цэнэтэй болгохуйц үнэт элементүүд бий. Нэгдүгээрт, бидэнд алт агуулагддаг. Дундаж хүнд агуулагдах алтны ихэнх нь цусанд байдаг бөгөөд цусны 0,2 хувийг алт эзэлдэг юм байна. Нийтдээ хүний бие 0.22 миллиметр хэмжээтэй цэвэр алтан шоо хийхэд хангалттай. Хоёрдугаарт, мөнгө. Дунджаар хүн өдөрт 88 микрограмм мөнгө зарцуулдаг бөгөөд энэ нь хэдэн элсний үр тарианы жинтэй тэнцэнэ. Судлаачид хүний ялгадас нь алтан тоосонцор болон бусад үнэтэй метал агуулдаг болохыг тогтоосон. Нэг килограмм ялгадасанд хамгийн ихдээ дөрвөн грамм зэс, мөнгө, ванади болон алт агуулагддаг аж. Үүнээс харвал, нэг сая хүний ялгадас 13 сая долларын үнэтэй дүйцэхүйц байх ёстой тооцоо бий.

5. Ман суур уулах бод ис ууд

Бидний бие махбодь эндоканнабиноид хэмээх молекулыг үүсгэдэг. Энэ нь марихуанд агуулагддаг химийн бодисуудтай төстэй молекул юм. Бидний тархи мор финтой адил өвчин намдаах нөлөө үзүүлдэг эндорфин хэмээх химийн нэгдлүүдийг үүсгэдэг. Мөн хүний тархи маш багах хэмжээний DMT буюу диметилтриптамин хэмээх бодисыг үйлдвэрлэдэг гэсэн нотолгоо бий. Уг бодисыг нойргүйдэл эсвэл нас баралтын ойролцоо үед биеэс ялгарч гардаг гэж үздэг. Энэхүү бодисыг Өмнөд Америкийн зарим ургамлаас ихэвчлэн гаргаж авдаг бөгөөд галлюциноген нөлөө үзүүлдэг. Хэрэглэгчид уг манс ууруулах бод исыг хэрэглэснээс хойш бусад ертөнцөөр аялдаг, бурханлаг оршихуйтай танилцдаг хэмээн ярьдаг.

Хүний биед байдаг өөр нэгэн бодис бол GHB буюу “шингэн экстази”. Энэ бодис нь маш олон янзын хэрэглээтэй. Бялдаржуулах спортоор хичээллэдэг тамирчид булчингийн массаа нэмэхийн тулд хэрэглэдэг бол эмч нар үүнийг нойрны эмгэгийг эмчлэхэд хэрэглэдэг юм байна. Гэхдээ зөв зохистой хэрэглэхгүй бол GHB нь маш аюултай. GHB нь биеийн олон эд эсэд, цусанд, мөн тархинд, литр тутамд нэг миллиграмм хүртэл агууламжтай байдаг. Дашрамд дурдахад DMT болон GHB хоёр нь хууль бус ма нсуур уулах бод ис гэдгийг анхааруулах нь зүйтэй бөгөөд олон оронд хэрэглэхийг хориглодог юм.

4. Соронзон орон

Соронзон чанар нь амьдралын тасралтгүй байдалд зайлшгүй шаардлагатай. Жишээ нь, нарны соронзон нөлөө нь манай гарагийг сансрын цацраг туяанаас хамгаалдаг. Дэлхий соронзон оронгүй бол нарны цацраг нь бидний агаар мандлыг сүйтгэж, биднийг томруулдаг шилний дор буй шоргоолж шиг л алах болно. Гэхдээ соронзон хүч нь зөвхөн сансар огторгуйн биетүүдээр хязгаарлагдахгүй.

Бидний мэдрэлийн системээр цахилгаан гүйж байдаг бөгөөд энэ нь бие дотор болон биеийн эргэн тойронд соронзон орон үүсгэдэг юм. Ерөнхийдөө биеийн хэсэг бүр өөрийн соронзон оронтой байдаг. Энэ дундаас хамгийн их соронзон орон агуулдаг эрхтэн бол зүрх. Зүрхний соронзон орон нь дэлхийн соронзон хүчнээс ердөө нэг дахин бага соронзон оронтой. Харин тархины соронзон орон нь дэлхийн соронзон оронтой харьцуулахад 200 сая дахин бага байдаг юм байна.

3. Одны хэлтэрхийнүүд буюу одны тоос

Хүнийг оддын материалаас бүрддэг гэсэн ойлголт хэдэн арван жилийн өмнөөс гарч ирсэн боловч саяхан энэ нь бодит зүйл батласан билээ. Орчлон ертөнцийн эхлэлд зөвхөн устөрөгч болон гелий зэрэг үндсэн элементүүд байсан. Эдгээр химийн бодисууд анхны оддыг бүрдүүлэхийн тулд бөөгнөрөх үед илүү хүнд, илүү нарийн элементүүдийг бий болгож эхлэсэн. Тэдгээр нь нүүрстөрөгч, азот, хүчилтөрөгч, фосфор, төмөр болон хүхэр байсан юм. Эдгээр элементүүд нь бараг бүхэлдээ хүнийг бий болгодог. Гэхдээ эдгээр элементүүд эх дэлхийд яаж хүрсэн юм бэ?

Одод амьдралынхаа төгсгөлд хүрэх үед ихэвчлэн тэсэрч дэлбэрдэг бөгөөд, олон янзын элемент ялгаруулдаг. Улмаар уг оддын хэлтэрхийнүүд нь маш урт удаан хугацааны туршид аяласны эцэст дэлхийн гадаргууд унаж, хөрш шороонд уусан холилддог юм байна. Оддын дотор үүссэн элементүүд нь бидний бие махбодийн нэг хэсэг. Хоёр жилийн өмнө судлаачид хүний биед агуулагдах атомуудын 97 хувь нь ододтой ижил хэлбэртэй байдаг болохыг тогтоосон. Үүнээс гадна биеийн нийт массын 93 хувь нь оддын хэлтэрхийнүүд буюу одны тоос юм байна.

2. Гэрэл

Хүний биеэс гэрэл ялгардаг болохыг хүн төрөлхтөн мэдээд олон зуун жилийг үдэж байгаа билээ. Бидний бие махбодийн дулаан цахилгаан соронзон цацрагийн нэгэн зүйл гэрлийг үүсгэдэг. Үүнийг хүмүүс бид харах боломжгүй боловч зарим нэгэн амьтад үүнийг ялгаж хардаг юм байна.

2009 онд Тохоку Технологийн Институтын эрдэмтэн судлаач Масаки Кобаяши хүний биологи биолюминесенc буюу хүний гэрэл ялгаруулах чадварыг судлахаар шийдсэн. Үүний тулд гурван өдрийн турш гурван цаг тутамд 20 минутын хугацаанд 5 хүний нүцгэн гэрэл зургийг дарсан байна. Тэрээр гэрэлд хэт мэдрэмтгий камераар уг зургуудыг дарсан бөгөөд судалгааны үр дүнгээс харахад хүзүү, толгой гэх мэт хүний тодорхой хэсэг нь өдрийн цагаар дөрвөн цаг орчим гэрэлтдэг болохыг олж тогтоожээ. Энэ нь бидний биологийн цагийн үр дагавар бөгөөд бид үдээс хойш илүү их эрчим хүч зарцуулдагтай холбоотой. Эрдэмтэд бидний биолюминесенс чадвар флю-орофор хэмээн нэрлэдэг жижиг молекулаас үүсдэг гэж үздэг юм байна.

1. Антиматери

Матери болон антиматери хоёр бие биетэйгээ тэрсэлддэг. Энэ хоёр бодис нүүр тулахад бие биенээ устгаж үгүй болгодог бөгөөд тэднээс энерги л үлддэг юм байна. Манай орчлон ертөнцөд дэгдэмхий антиматери байдагтай адил бидний дотор ч гэсэн антиматер цаг үргэлж байдаг. Өмнө дурьдсанчлан, кали-40 бол цацраг идэвхит изотопуудын нэг, калийн зөөлөн металл хэлбэр. Уг изотоп үхжилд орох үед түүний атом энергээ алдсаны дараа өөр элемент болж хувирдаг. Үүнийг бета-хасах үхжил хэмээн нэрлэдэг бөгөөд тухайн процессийн үр дүнд кали-40 нь кальци-40 болгон хувирах боломжтой. Мөн уг процессийн явцад кали-40 атом антинейтрино хэмээх антиматерийг алддаг юм байна.

Хүний биед секундэд 5000 кали-40 атом ялгардаг гэсэн тооцоо бий. Эдгээр атомын 89.25 орчим хувь нь бета-хасах үхжилд ордог. Үүнээс харвал бидний биед дор хаяж 16 сая антинейтрино бий болдог. Үүний зэрэгцээ кали-40 нь изотоп аргон-40 болж хувирах боломжтой бөгөөд энэ нь кали-40 атом бүр электрон антиматери хувилбар болох позитроныг ялгаруулдаг. Гэхдээ энэхүү үйл явц нь маш ховор тохиолддог бөгөөд тохиолдлын 0.001 хувьд тохиолддог юм байна. Бидний биед мөн эдгээртэй ижил аргаар үхжилд ордог бусад элементүүд байдаг бөгөөд энэ нь хором бүрт өөрийн антиматерийг үүсгэдэг. Тэгэхээр бид бүхэн антиматери реактор юм. биеэс гэрэл ялгардаг болохыг хүн төрөлхтөн мэдээд олон зуун жилийг үдэж байгаа билээ. Бидний бие махбодийн дулаан цахилгаан соронзон цацрагийн нэгэн зүйл гэрлийг үүсгэдэг.

Үүнийг хүмүүс бид харах боломжгүй боловч зарим нэгэн амьтад үүнийг ялгаж хардаг юм байна. 2009 онд Тохоку Технологийн Институтын эрдэмтэн судлаач Масаки Кобаяши хүний биологи биолюминесенc буюу хүний гэрэл ялгаруулах чадварыг судлахаар шийдсэн. Үүний тулд гурван өдрийн турш гурван цаг тутамд 20 минутын хугацаанд 5 хүний нүцгэн гэрэл зургийг дарсан байна. Тэрээр гэрэлд хэт мэдрэмтгий камераар уг зургуудыг дарсан бөгөөд судалгааны үр дүнгээс харахад хүзүү, толгой гэх мэт хүний тодорхой хэсэг нь өдрийн цагаар дөрвөн цаг орчим гэрэлтдэг болохыг олж тогтоожээ. Энэ нь бидний биологийн цагийн үр дагавар бөгөөд бид үдээс хойш илүү их эрчим хүч зарцуулдагтай холбоотой. Эрдэмтэд бидний биолюминесенс чадвар флю-орофор хэмээн нэрлэдэг жижиг молекулаас үүсдэг гэж үздэг юм байна.

ХЭРВЭЭ ТА ЭНЭХҮҮ ТОП АРАВЫН БҮТЭН БИЧЛЭГИЙГ ҮЗЭХИЙГ ХҮСВЭЛ МАНАЙ YOUTUBE СУВАГТ НЭГДЭЖ ҮЗЭЭРЭЙ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу