Мөнгөө зөв зохистой хэрэглэх 4 алтан дүрэм

0
353

Мөнгө төгрөгөө зөв зохистой хэрэглэх маш гоё 4 дүрмийг та бүхэндээ хүргэж байна. Ер нь олсон мөнгөнөөсөө цаашаа далд хийж хуримтлуулна гэдэг маш хэцүү даалгавар. Гэхдээ та хурааж хуримтлуулахгүй бол болохгүй гэдгийг ухамсартаа гүн хийж авах хэрэгтэй шүү.

1. Урьдчилан төлөвлөж, өөрийгөө хязгаарладаг хүнд

Төсвөө хоёр хэсэгт хуваана. Тогтмол зардал болно бусад гэж.

Тогтмол зардлаа зайлшгүй шаардлагатай зарцуулах зүйлсдээ зарцуулна. Жишээ нь, байрны мөнгө, хоол ундны мөнгө, утас интернетийн төлбөрууд, эсвэл лизингийн эргэн төлөлт гэх мэт.

Бусад зардлаа харин кино үзэх, кафе, ресторан болон хувцас хунар гэх мэт зүйлсэд зарцуулж болно.

2. Тогтмол бус орлоготой ч мөнгө хуримтлуулах сонирхолтой хүнд

Сард олох орлогоо хамгийн багаар тодорхойлж өгнө. Зайлшгүй шаардлагатай зүйлд хэдэн төгрөг зарцуулахаа тооцоолно. Жишээ нь, сарын үндсэн хэрэглээнд 200,000 төгрөг зарцуулна. Үлдсэн орлогын үлдэгдлийг шууд цааш нь хуримтлуулна.

3. 50/30/20 

Тогтмол орлогтой ч гэнэтийн худалдан авалтаас болж хуримтлуулж чаддаггүй хүнд их тохирох арга. Цалингийн 50 хувийг сарын үндсэн хэрэглээнд зарцуулна. Харин 30 хувийг нь бусад зардалд хэрэглэнэ. Харин 20 хувийг нь хадгаламжинд хийж хуримтлал үүсгэнэ.

4. Долоо хоног

Дараагийн цалин буухаас өмнө хуримтлуулж ч амжилгүй мөнгө төгрөг нь дуусдаг хүнд их тохиромжтой арга. Сарын орлогын дүнгээс хэдийг нь үрж, хэдийг нь цааш хуримтлуулахаа эхлээд тооцно.

Эхний дүнг 4 долоо хоногт хувааж өдөрт өөрийнхөө зарцуулах мөнгийн тооцно. Тэгээд тухайн өдрийн зарцуулах ёстой мөнгөний хэмжээг хэтрүүлж болохгүй гэдгийг анхаараарай.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу