Гарын арьсны хуурайшилтыг арилгаж, зөөлөн булбарай арьстай болох шилдэг арга

0
301

Бид өдөр болгон маш олон зүйлд гараараа хүрч, барьж тэмтэрч үздэг тул гар хуурайших, загатнах, арьс цочирдох гэх мэт нь энгийн л зүйл болсон. Ялангуяа гараа хэтэрхий их савандаж угаах, эсвэл хэт их гар ариутгагч хэрэглэснээс үүдэн гар улам хуурайшдаг. Тэгвэл гэрийн нөхцөлд гарын арьсны хуурайшилтыг багасгаж, зөөлөн, булбарай сайхан арьстай болох талаар зөвлөгөөг хүргэж байна.

1. Гараа угаасныхаа дараа чийгшүүлэгч тос түрхэж бай

Гар угаасны дараа арьс нэг минутын турш чийгээ алддаг тул гараа угаасныхаа дараа шууд чийгшүүлэх тос түрхэж байгаарай. Гар нойтон, чийглэг байх нь чийгийг улам багасгадаг учир зөв найрлагатай, тосон суурьтай, өтгөн тос сонгож хэрэглэхийг зөвлөж байна.

Петролатум, диметикон болон төрөл бүрийн цөцгийн тосны агууламжтай тос нь чийгийг хадгалж, гиалуроны хүчил болон глицерин нь сайн чийгшил өгдөг юм. Тийм болохоор та гаараа угаасны дараа нойтон дээр нь лосьон эсвэл гарын тос түрхээрэй. Тос шингэж, гараа хаттал юунд ч хүрч болохгүй гэдгийг анхаараарай.

2. Шөнийн турш гарын арьсанд тэжээл өгдөг тос хэрэглэх

Орой, шөнийн цагаар гараа арчилж, чийгшүүлэх нь хуурайшилтыг арилгаж, чийгийг хадгалах хамгийн тохиромжтой цаг. Оройн цагаар гараа арчилснаар хэрэглэсэн бүтээгдэхүүн гаранд удаан тогтож, үр дүнгээ маш сайн өгдөг юм. Унтахын өмнө гараа угаасны дараа гарын тос эсвэл лосьоноо түрхэнэ.

Кокосны тос, жожоба, эсвэл зуун настын хандтай гель зэрэг байгалийн гаралтай чийгшүүлэгч агуулсан бүтээгдэхүүн хэрэглэвэл маш сайн. Мөн гараа чийгшүүлсний дараа зөөлөн, хөвөн бээлий өмсвөл илүү үр дүнтэй.

3. Арьс гуужуулагч хэрэглэж байх

Арьсыг гуужуулах нь үхэжсэн эсүүдийг арилгаж, арьсыг нөхөн төлжүүлж, тос, лосьоныг арьсанд илүү гүн шингээхэд тусалдаг. Зарим хүмүүс долоо хоногт 1-2 удаа гуужуулахад хангалттай гэж үздэг юм. Гэхдээ хэрэв таны арьс улайж, хуурайшин, загатнаж, үрэвссэн бол арьсаа гуужуулахын өмнө эхлээд арьсаа эмчлэх хэрэгтэй анхааруулж байна.

Зөвлөгөө: Хоёр халбага кокосын тос дээр хоёр халбага элсэн чихэр нэмж хутгана. Тосоо гарандаа түрхээд, 1 минут массажлан, усаар угаана. Усан үзмийн үрийн тос, жожоба зэрэг өөрийн хэрэглэдэг бүх төрлийн тос дээр элсэн чихэр нэмж болох ба E амин дэм нэмээд хэрэглэвэл бүр үр дүнтэй.

4. Гараа бүлээн усанд сайтар дэвтээж байгаад чийгшүүлэгч хэрэглэх

Гараа их усаар сайн норгож чийгшүүлэх нь хуурайшилтыг арилгаж, чийг өгөх бас нэгэн үр дүнтэй арга юм. Гараа бүлээн усанд сайн дэвтээж байгаад чийгшүүлснийхээ дараа зориулалтын гарын тос, лосьоноо түрхээрэй.

Зөвлөгөө: Нэг аяга нунтагласан овьёосонд гурван халбага оливийн тос хийж хутгаад бүлээн усанд хийж холино. Овьеостой бүлээн усанд 10 минут гараа байлган, гүн чийгшүүлээрэй. Оливийн тос нь Е амин дэмийн агууламжтай тул арьсыг бохирдол, халдвараас хамгаалж, арьсыг маш сайн чийгшүүлж өгдөг.

5. Гараа зөв угааж хэвших хэрэгтэй

Гарыг олон дахин угааснаар гар улам хуурайшиж, арьс цочир болдог. Мөн буруу бүтээгдэхүүн сонгож, гараа буруу угаах нь арьсыг гэмтээж, улам үрчгэр, хуурай болгодог. Халуун ус нь арьсыг улам хуурайшуулж, микробын эсрэг үзүүлэх нөлөө нь ч бага байдаг учир хүйтэн эсвэл бүлээн усаар гараа угааж байгаарай. Гараа хатаахдаа хаттал нь алчуураар арчих биш харин өөрөөр нь шингээж, хатааж байгаарай.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу