Сэтгэлзүйч дээр очих цаг болсныг илтгэх 9 шинж тэмдэг

0
407

Сэтгэл зүйн асуудал хүний амьдралын бүхий л зүйлд тодорхой хэмжээгээр нөлөөлж байдаг. Сэтгэл санаагаар унасан үед зүс царай алдах, бусадтай харьцах харилцаанд өөрчлөлт орох, ажил төрөл бүтэлгүйтэх гээд бүх зүйл дагалдаад унаж эхэлдэг. Тиймдээ ч өөдрөг хүний ажил төрөл хамгийн бүтэмжтэй байдаг биз. Аливаа сэтгэл зүйн асуудал нь эхэндээ байдаг л зүйл мэт санагдах ч даамжрах тусам эмгэг болж, тухайн хүнд үзүүлэх сөрөг нөлөөлнө ихэснэ. Иймд танд дараах шинж тэмдгүүд илэрч байвал сэтгэл зүйчид хандахыг бид зөвлөж байна.

1. Сэтгэл хөдлөлөө хянаж чадахгүй байх

Гуниглах, санаа зовох, ялихгүй зүйлд уурлах зэргээр сэтгэл хөдлөлөө илэрхийлэх нь байдаг л үзэгдэл. Гэхдээ энэхүү сэтгэл хөдлөл өдөр бүр таныг дагадаг бол анхаарал хандуулах хэрэгтэй зүйлсийн нэг юм. Жишээлбэл: Калифорнийн сэтгэл судлаач, эмч Рамани Дурвасула “ихэнх эрчүүд сэтгэл санааны гүн хямрал, түрэмгий байдал, уур уцаарыг огт тоодоггүй бөгөөд үүнийгээ бүдүүлэг байдалтай андуурдаг” гэжээ. Үүнээс гадна өөрийн уур бухимдлыг хянаж чадахгүй байх нь өөртөө болон дэлхий ертөнцөд сөргөөр хандаж, стрессийг даван туулах чадваргүй болоход хүргэдэг. Энэ нь тогтмол сөрөг хандлагатай байх, гунигтай байх, ямар нэг зүйл сонирхохгүй байхад нөлөөлөх бөгөөд заримдаа сэтгэл санааны гүн хямрал байх магадлалтай. Энэ тохиолдолд яаралтай эмчилгээ хийлгэх хэрэгтэй.

2. Сэтгэлийн шархтай байх

Зөвхөн туршлагатай сэтгэлзүйчийн тусламжтайгаар үүнээс ангижирч чадна. Сэтгэлийн шархнаас болж хүн өөрийгөө түгжиж, аливаа зүйлийг хийхээс айж, энгийн амьдралын хэв маягаас бүр мөсөн татгалзахад хүрдэг. Сэтгэл судлаачид тухайн сэтгэлийн шархны үндсэн шалтгаанд анхаарал хандуулж, мэргэжилтэнтэй хамтарснаар зөвхөн тухайн хүнд тохирох эмчилгээг хийнэ. Үүнээс гадна тэд сэтгэл зовоож буй зүйлд өөр өнцгөөс хандах боломжийг олгоно. Сэтгэл зүйн эмчилгээний давуу тал нь өвчтөн өөрийн дотор болж буй бүх зүйлийг чөлөөтэйгөөр эмчдээ илэрхийлж чадах бөгөөд өөр хэн ч энэ талаар мэдэхгүй.

3. Бие махбодид тодорхой бус өөрчлөлт гарах

Сэтгэл зүйчдийн үзэж байгаагаар стресс нь бие организмд нөлөөлөх магадлалтай гэжээ. Энэ нь тогтмол ядрах, толгой өвдөх, ханиад хүрэх, сексийн дур хүсэлгүй болох мэтээр илэрч болно. Хэт их стресстсэн үед гэнэтхэн булчин чангарах, хөл гарын хуруу мэдээгүй болох, биеийн зарим хэсэг хэсэгчлэн мэдээгүй болох гэх мэт шинж тэмдэг ч илэрнэ. Ялангуяа хүчтэй стресст автаж, удаан хугацааны турш эмчлээгүй тохиолдолд энэ нь ямар нэгэн архаг үрэвсэлд хүргэх магадлалтай. Үүнээс гадна нойргүйдэх эсвэл хэт унтамхай болох, хоол идэх хүсэлгүй эсвэл хэт их идэх дуртай болно. Хэрвээ дээрх шинж тэмдгүүд танд илэрч, шинжилгээ хийлгэсэн ч тодорхой өөрчлөлт ажиглагдаагүй бол яаралтай сэтгэл зүйчид хандах хэрэгтэй гэж зөвлөж байна.

4. Стрессээс ангижирч чадахгүй байх

Сэтгэл зүйн хувьд хүчтэй хүмүүс ч сэтгэл санааны гүн хямралд өртдөг. Гэхдээ тэд энэ байдлаасаа хэрхэн гарахаа сайн мэддэг. Хэрвээ та саяхныг хүртэл өөрөө сэтгэл санааны гүн хямралаа найз нөхөд, сонин сэтгүүлийн тусламжтайгаар шийдвэрлэж чаддаг байсан ч одоо өөрийн аргаар уг асуудлыг шийдвэрлэж чадахгүй байгаа бол сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ. Гэхдээ уйтгарлагцмаа шууд сэтгэл зүйчид хандах хэрэггүй. Харин найз нөхөд, гэр бүл, ойр дотны хүмүүс, спорт, компьютерын тоглоом гэх мэт танд тусалж чадахгүй байвал сэтгэл зүйчид хандаж зөвлөгөө авах хэрэгтэй. Таны энэхүү стресстэй байдлыг ойр дотны хүмүүс тань илүү их анзаарах болно.

5. Харуусалтай байх

Хайртай хүнээ алдах гэдэг хүн төрөлхтний даван туулдаг хамгийн хүнд, хэцүү мөчүүдийн нэг. Нас ба ралт, салалт гэх мэт…Ингээд бид урт удаан хугацааны туршид “хэрвээ би тэр үед… ингээгүй бол” гэсэн харууслыг дотроо тээж үлддэг. Ялангуяа өөрийн сэтгэлийн шаналалыг хуваалцах хүн байхгүй үед харуусал хүндэрдэг байна. Энэ нь заримдаа а м и а хор ло лтод хүргэдэг бөгөөд эдгээр хүмүүсийн хувьд уг алхам нь асуудлыг шийдвэрлэх хамгийн хялбар арга байдаг юм. Энэ тохиолдолд сэтгэл судлаач өвчтөний сэтгэлийн шаналлыг хуваалцаж, дараагийн алхмыг нь зааж өгөх болно.

6. Айдаст автсан байх

Зарим нэг зүйлээс айх нь энгийн үзэгдэл. Гэхдээ энэхүү айдас нь улам даамжирч, амьдралд тань саад болж байвал сэтгэл зүйчид хандаарай. Хэрвээ энэ асуудлыг удаан хугацааны туршид тоохгүй орхивол, хэсэг хугацааны дараа түгшүүрийн эмгэг болж, хий зүйлээс айх байдал жилд нэг удаа болон түүнээс олон давтамжтайгаар илэрнэ. Хэдий чинээ эрт эмчилгээ хийнэ, төдий чинээ таны айдас “айдсаас айх айдас” болж хувирахгүй. Харин тогтмол аливаа зүйлийг сөргөөр бодсоны үр дүнд та энэ байдлаа арилгахын тулд тодорхой ямар нэг үйлдлийг ашиглаж эхэлнэ.

7. Ойр дотны хүмүүс тань таниас зугтаах

Сэтгэл санааны гүн хямралд автсан эсвэл стресстэй байгаа хүмүүс нэн түрүүнд ойр дотныхоо хүмүүст хандаж, тусламж, дэмжлэг хүсдэг. Гэвч таны найз нөхөд, гэр бүлийн хүмүүс тань танаас зугтаж, таны сэтгэл зүйг хуваалцахаас татгалзаж байвал та хувийн дэмжлэгийн орон зайгаа “эвдсэн” гэсэн үг юм. Энэ тохиолдолд та сэтгэл зүйчид хандаж, сэтгэл санаагаа уудалж, эерэг тал руу нь чиглүүлж аваарай.

8. Өөрийн амьдралдаа сэтгэл хангалуун бус байх

Сард нэг удаа амьдралдаа гомдоллож болох ч тогтмол өөрийн дотоод би-тэй амьдралын хүнд хэцүү байдлыг ярилцаж, сайн сайхан зүйлд анхаарал хандуулж чадахгүй байгаа бол та сэтгэл санааны гүн хямралд орсон байх магадлалтай. Энэ нь танд сэтгэл зүйчийн тусламж хэрэгтэй байгааг илэрхийлнэ. Нөхцөл байдлаас хамаарч мэргэжлийн сэтгэл зүйч танд зөвлөгөө өгч, шаардлагатай эм бэлдмэлийг танин мэдэхүйн болон сэтгэлзүйн эмчилгээтэй хослуулж хэрэглэх юм.

9. Стрессээс болж ямар нэгэн зүйлд гүн автах

Сэтгэл санааны гүн хямралд орсон, стресстсэн хүмүүс удаан хугацааны туршид алив болохгүй сөрөг муу аргаар өөрийгөө эмчлэх нь дон тол тод хүргэдэг. Үүнээс гадна сөрөг бэлдмэлийг хэрэглэх нь сэтгэл зүйн эмчилгээнд сөргөөр нөлөөлж, хүндрэл үүсгэнэ. Хэрвээ та өөрийгөө ямар нэгэн муу зуршилтай болж байгааг анзаарч, тухайн зүйлгүй л бол сэтгэл санаа тавгүйтэж байгааг анзаарсан бол сэтгэл зүйчид хандах нь зүйтэй.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу